Э.Мичид: Хүүхдээ чихэрлэг болон сахрын төрлийн зүйл идсэний дараа шүдээ сайн угаах дадлыг сайн суулгаж өгөх нь чухал
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, Эрүүл мэндийн яам хамтран улсын хэмжээнд “ЭРҮҮЛ ШҮД – ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙ” үндэсний II зөвлөгөөнийг зохион байгуулж байна.
Энэ үеэр хүүхдийн амны өвчлөлийн талаар Шүдний эмч Э.Мичид "Хүүхдийн шүдний өвчлөл амархан хүндэрч, холбоосны үрэвсэл үүсдэг. Иймд эцэг эхчүүд бага насны хүүхдийн шүдийг цоороогүй байсан ч урьдчилсан сэргийлэх үзлэгт ойр ойрхон хамруулах хэрэгтэй.
Бага насны хүүхдийн шүд цоорох гол шалтгаан бол сахрын хэрэглээ ихтэй холбоотой. Нэгэнт сахар хэрэглээд сурсан хүүхэд чихэр идэхгүй байна гэж байхгүй.
Чихэр өгөхгүй байх тусам нууцаар хэрэглэх тохиолдол элбэг. Тэгэхээр эцэг, эхчүүд хүүхдээ чихэрлэг болон сахрын төрлийн зүйл идсэний дараа шүдээ сайн угаах дадлыг сайн суулгаж өгөх нь чухал. Өөрөөр хэлбэл, хоногт шүдээ 3 удаа 3 минутын хугацаатай угааж хэвшихийг зөвлөж байна" гэлээ.








