ТОДРУУЛГА: Түргэний машинтай осолд өртөж амьд үлдсэн хоёр хүүхдийн биеийн байдал сайжирчээ
Энэ сарын 11-ний өдөр хот хоорондын автобус, эмнэлгийн түргэн тусламжийн машинтай мөргөлдсөн харамсалтай осол гарч, түргэний автомашинд явсан жолооч, эмч, өвчтөн нарын зургаан хүн газар дээрээ нас барсан талаар бид өмнө мэдээлсэн. Тодруулбал, тус ослын улмаас түргэний машинд сууж явсан зургаан хүн газар дээрээ нас барж, хоёр хүүхэд ГССҮТ-д хүргэгдсэн байсан.
Тэгвэл ГССҮТ-д мэс засал хийлгэж байсан 2 хүүхдийн биеийн байдал тогтворжиж, сайжирчээ.
Хүүхдүүдийн биеийн байдлын талаар бид ГССҮТ-өөс тодруулахад, " 7 болон 14 настай хүүхдүүдийн биеийн байдал тогтворжсон. Нэгийг нь толгойн мэс заслын тасагт шилжүүлсэн бол, нөгөө хүүхдийг хавсарсан гэмтлийн тасагт шилжүүлэн үргэлжлүүлэн эмчилгээ хийж байна. Ойрын хугацаанд эмнэлгээс гарна" гэв.








