Б.Төмөрбаатар: П.Батчулуун эмчийн албыг буруутгах болсноос хойш амьгүй донороос бөөр шилжүүлэн суулгах ЗОГСОЖ байна
2025 оны 3 сарын 21
УНТЭ-ийн Бөөр шилжүүлэн суулгах үндэсний баг болон донор хүлээж байгаа өвчтөнүүдийн төлөөлөл цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Хүний гавъяат эмч, Төрийн шагналт, Клиникийн профессор, зөвлөх эмч Б.Төмөрбаатар "Эмнэлгийн практикт нэг цогцосноос 7-8 эрхтэн авч, шилжүүлэн суулгадаг. П.Батчулуун эмчийн албыг буруутгах болсноос хойш амьгүй донороос бөөр шилжүүлэн суулгах зогсож байна. Бид жилд 50-60 хүнд бөөр шилжүүлэн суулгадаг. 2024 онд 10 хүнд амьгүй донороос бөөр шилжүүлэн суулгасан. 2025 он гарсаар амьгүй донороос нэг ч мэс засал хийгээгүй." гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?









662300
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: