Д.Нямсүрэн: П.Батчулуун эмчийг цагаатгахыг хүсэж байна. Хүний төлөө явж байгаад, ялтан болж байгаа нь харамсмаар байна
УНТЭ-ийн Бөөр шилжүүлэн суулгах үндэсний баг болон донор хүлээж байгаа өвчтөнүүдийн төлөөлөл цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Хүний гавьяат эмч, доктор, профессор Д.Нямсүрэн " Өнөөдөр бид 400 дахь хүндээ бөөр шилжүүлэн суулгаж байна.
2018 онд эрхтэн шилжүүлэн суулгах төв байгуулагдсаны дараагаар амьгүй донороос элэг, бөөр шилжүүлэн суулгах ажиллагааг анх нэвтрүүлж амжилттай ажилласан хүн бол П.Батчулуун эмч юм.
Хүний гавьяат эмч П.Батчулуун эмчийг шүүхээс буруутгасан асуудлаас хойш аппаратанд орж донороо хүлээж байгаа 700 өвчтөн байна. П.Батчулуун эмч ял авсан явдал бол бидний хувьд үнэхээр харамсалтай явдал боллоо. Хүний төлөө явж байгаад, ялтан болж байгаа нь харамсмаар байна. П.Батчулуун эмч ял авах ажил хийгээгүй гэдэгт итгэлтэй байна. Цагаадна гэдэгт итгэлтэй байна" гэв:








