Г.ТӨМӨР: Хүүхдэдээ харагдаж, хэдэн жил амьдрахын тулд амьгүй донорын хүлээлгийн жагсаалтад олон жил хүлээж байна Г.ТӨМӨР: Хүүхдэдээ харагдаж, хэдэн жил амьдрахын тулд амьгүй донорын хүлээлгийн жагсаалтад олон жил хүлээж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 23, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Г.ТӨМӨР: Хүүхдэдээ харагдаж, хэдэн жил амьдрахын тулд амьгүй донорын хүлээлгийн жагсаалтад олон жил хүлээж байна

2025 оны 3 сарын 21

Arslan.mn

УНТЭ-ийн Бөөр шилжүүлэн суулгах үндэсний баг болон донор хүлээж байгаа өвчтөнүүдийн төлөөлөл цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Өнгөрөгч 2024 онд амьгүй донор хүлээж байсан 167 бөөр шилжүүлэн суулгах шаардлагатай хүн хорвоогийн мөнх бусыг үзжээ.

Энэ үеэр Тархины үхэлтэй донорын хүлээлгийн жагсаалтад буй иргэн Г.Төмөр "Хилийн цэрэгт ажиллаж байгаад бөөрний дутагдал өвчний улмаас гемодиализийн эмчилгээнд ороод, долоон жил болж байна. Зүрх өвддөг болсон, олон жил эм ууснаас ходоодны асуудалтай болж байна. Даралт ихсэж, заримдаа 210-220 хүрдэг. Эрүүл мэндийн асуудал ихтэй болж байгаа учир донор эрхтэн хүлээгээд их удаж байна.

Донор олдоод суулгуулчихвал миний амьдрал сайжирна гэдэгт итгэлтэй байгаа. Би IV бүлгийн цустай, IV бүлгийн донор хүлээлгийн жагсаалтын 14-рт бичигдэж байна. Надтай ижил аппаратад орж байгаа олон зуун хүн донороо хүлээж байгаа. 

Миний бага хүүхэд 5 настай. Хүүхдэдээ харагдаж, хэдэн жил амьдрахын тулд амьгүй донорын хүлээлгийн жагсаалтад олон жил хүлээж байна даа. Би долоо хоногт гурван удаа гемодиализын аппарад ордог. Нэг орохдоо 3-4 цагаар орно. 

Энэ хугацаанд хамт эмчилгээнд орж байсан долоон хүн нас барсан. Тэр бүхнийг харах хэцүү байдаг. Хэзээ надад асуудал бол гэж бодох, таван настай хүүхдээ харахад хэцүү л байдаг юм. Эрүүл болохын төлөө зүтгэж байна даа.  Сард нэг удаа донорын төвдөө очиж, донор гараагүй бол яах вэ дээ. Царайчлаад явж л байна даа. " гэв.

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662304
0 эможи

keyboard_arrow_up