СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Менингококкт халдвараар өвчилсөн 5 настай хүү энджээ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Менингококкт халдвараар өвчилсөн 5 настай хүү энджээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм 13°C 3449.0₮
04 сарын 02, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Менингококкт халдвараар өвчилсөн 5 настай хүү энджээ

2025 оны 3 сарын 28

Arslan.mn

Энэ оны нэгдүгээр сард Налайх дүүрэгт Менингококкт халдварын анхны тохиолдол бүртгэгдэж, тус халдвараар өвчилсөн 3 настай хүү эндсэн билээ.

Тэгвэл дахин нэг Менингококкт халдвараар өвчилсөн  5 настай хүү энджээ.

Тодруулбал, Архангай аймгийн Цэнхэр суманд менингоккокт халдварын тохиолдол бүртгэгдэж, хүүхэд нас барсан байна.

Менингококкт халдвар бүх насныхан дунд бүртгэгддэг боловч 5 хүртэлх насны хүүхдүүд илүү өртөмхий, богино хугацаанд хүндрэх эрсдэлтэй байдаг. Иймд эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдийнхээ дархлааг дэмжин, халдвараас сэргийлэх талаар өгч буй мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг мөрдөж, халдварын шинж тэмдэг илэрвэл нэн даруй эрүүл мэндийн байгууллагад хандахыг зөвлөжээ. 

Энэ талаар өнөөдөр ХӨСҮТ-өөс 11.00 цагаас мэдээлэл хийнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662434
0 эможи

keyboard_arrow_up