Э.Анхбаяр: Менингикокт халдварын эндсэн 2 тохиолдол хоёулаа хугацаа алдаж эмнэлгийн байгууллагад хандсанаас үүдсэн байна
ХӨСҮТ-өөс Томуу, томуу төст болон Улаанбурхан, Менингекоккт халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Э.Анхбаяр " Өнөөдрийн байдлаар Улаанбурхан өвчний 114 тохиолдол батлагдсан, сэжигтэй 123 тохиолдол байна. Үүнээс 32 нь эдгэсэн.
Уржигдар Архангай аймагт менинкокт сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, таван настай хүүхэд эндсэн харамсалтай тохиолдол гарлаа.
Архангай аймгийн нэгдсэн эмнэлэг, ЭХЭМҮТ хамтарсан баг ажилласан ч хүүхдийн бие хүнд, амь тэмцсэн байдалтай байсаар байгаад эндлээ.
Менингекоккт халдварын үед огцом өндөр хэмээр халуурах бөгөөд тууралт гарах нь хүндэрснийг илтгэнэ.
Тиймээс Менингококын халдвар нэмэгдэж байгаатай холбоотой эцэг эхчүүдэд анхааруулахад халуурсан, тууралт гарсан, хоолой өвдсөн ханиалгасан үед яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандаар гэдгийг дахин дахин хэлмээр байна.
Менингикокт халдварын эндсэн хоёр тохиолдол хоёулаа хугацаа алдаж эмнэлгийн байгууллагад хандсанаас үүдсэн байна." гэв.








