Т.Мөнхсайхан: Бодит байдал дээр согтуугаар хүн мөргөчхөөд ял завшахын тулд тусламж үйлчилгэг үзүүлсэн эмч, сувилагч нарыг буруутгадаг
2025 оны 4 сарын 02
Донорын тухай хуулийн хэрэгжилт болон тусламж, үйлчилгээний хүндрэл бэрхшээлийн талаар талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан УИХ-ын гишүүдэд мэдээлэл өгөв.
Тэрээр " Бодит байдал дээр согтуугаар хүн мөргөчхөөд ял завшахын тулд тусламж үйлчилгэг үзүүлсэн эмч, сувилагч нарыг буруутгадаг. Ийм байдлаар ял авсан эмч, сувилагч нар байна. Үүн дээр бид анхаарах ёстой. Ингэж байж бид нар эмч, эмнэлгийн мэргэжилтнээ хамгаалж байна гэж ярих хэрэгтэй.
Тиймээс бид Эрүүл мэндийн сайдаар томилогдсон есдүгээр сараас хойш Эмч, эмнэлгийн ажилчдын эрх зүйн байдлын тухай хуульд сууж ажиллаж байна.
Одоо үзэл баримтлалыг батлуулах түвшинд явж байна. Мөн журамд өөрчлөлт оруулах шаардлага байна" гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1








662527
1 эможи
Зочин
2025-04-03 14:05
Хуцдаг халтар.
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: