Ч.Очбаяр: Фитнессээр хичээллэх үедээ мөрөө гэмтээх тохиолдол их байна. Үүнийгээ тоохгүй явснаас үүдэж мөрний мэс засалд орох нь нэмэгдсэн Ч.Очбаяр: Фитнессээр хичээллэх үедээ мөрөө гэмтээх тохиолдол их байна. Үүнийгээ тоохгүй явснаас үүдэж мөрний мэс засалд орох нь нэмэгдсэн
Сонгууль 2024 7 хоногийн тойм 6°C 3449.0₮
04 сарын 12, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Ч.Очбаяр: Фитнессээр хичээллэх үедээ мөрөө гэмтээх тохиолдол их байна. Үүнийгээ тоохгүй явснаас үүдэж мөрний мэс засалд орох нь нэмэгдсэн

2025 оны 4 сарын 07

Arslan.mn

Мөрний гэмтлийн болон гэмтлийн бус шалтгаант мөр эргүүлэгч булчин, мөргөөсний эмгэгүүдийн үед хийгдэх дурангийн мэс засал болон эмчилгээний талаар УХТЭ-ийн Гэмтэл согог ортопедийн мэс заслын эмч Ч.Очбаяраас тодрууллаа.

Тэрбээр, "Мөрний эмгэгүүд 40-ээс дээш насныханд гэмтлийн бус шалтгаантай тохиолдох нь цөөнгүй байдаг. Хөгшрөлт болон бусад архаг хууч өвчнүүд, жингийн илүүдэл, хөдөлгөөний дутагдал, артерийн даралт ихсэх, чихрийн шижин зэрэг бодисын солилцооны бусад эмгэгүүдийн үед мөрний өвдөлт мэдрэгдэж болно. Сүүлийн жилүүдэд дасгал хөдөлгөөнөөр хичээллэх үедээ бага зэргийн гэмтэл авч, түүнийгээ тоолгүй удсанаас үүдэж мөр эргүүлэгч булчингуудын урагдал, сэдрэлүүд, ясны бүтцийн өөрчлөлтүүд тохиолдож байна.

Жишээ нь, фитнессээр хичээллэх үедээ мөрөө гэмтээх тохиолдол их байна. Үүнийгээ тоохгүй явснаас үүдэж мөрний мэс засалд орох нь нэмэгдсэн.

Мөрний өвдөлт мэдэгдсэн, үйл ажиллагаа алдагдсан, мөрөө гүйцээд өргөж чадахгүй, шөнийн өвдөлт ихтэй байгаа бол цаг алдалгүй эмчид үзүүлж, тохирох эмчилгээг хийлгэснээр ирээдүйд хөдөлмөрийн чадвар алдалтаас хамгаалах чухал алхам болно гэдгийг сануулж хэлмээр байна." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662621
1 эможи

УХТЭ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up