ХӨСҮТ: Улаанбурхан өвчний тохиолдол 479 болж, хавьтлын тоо 10 мянгыг давлаа ХӨСҮТ: Улаанбурхан өвчний тохиолдол 479 болж, хавьтлын тоо 10 мянгыг давлаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм 18°C 3449.0₮
04 сарын 19, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний тохиолдол 479 болж, хавьтлын тоо 10 мянгыг давлаа

2025 оны 4 сарын 11

Arslan.mn

Өнөөдөр буюу 2025 оны 4 дүгээр сарын 11-ний байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 479, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 166, гэрээр 11, эдгэрсэн 302, сэжигтэй тохиолдол нь 35, Хавьтал 10346  байгаа аж.

ХӨСҮТ-ийн нэгжийн дарга Н.СУВДМАА "Улаанбурхан өвчин, алаг цоог хэлбэрээр тархалт нь буурахгүй байгаа томуу, томуу төст өвчлөлийн байдал мөн улирал нь эхэлж байгаа өвчлалүүдийн талаар мэдээлэл өгье. Улаанбурхан өвчний 479 тохиолдол бүртгэгдэж, 302 нь эдгэрсэн. Эмнэлэгт 166, гэрээр 11 хүн эмчлүүлж байна.

Улаанбаатар хот, Хэнтий, Дундговь, Өмнөговь, Баянхонгор, Төв аймагт улаанбурхан өвчний тохиолдол бүртгэгдсэн.

10-14 насныхан голдуу өвдөж байгаа бөгөөд цаашид энэ өвчний халдварын тархалт нэмэгдэх хандлагатай байна." гэв.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.

Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.

Тодруулах, лавлах зүйл байвал 89016199, 75 103 100 утсанд хандана уу.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662731
0 эможи

keyboard_arrow_up