Улсын хоёрдугаар төв эмнэлгийн хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ Улсын хоёрдугаар төв эмнэлгийн хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
10 сарын 20, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ

2026 оны 10 сарын 20

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 58 дугаар зарлиг, 2025 оны “Тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөн өрнүүлэх тухай” 44 дүгээр зарлиг болон Монгол Улсын Засгийн газрын 2021 оны “Тэрбум мод хөдөлгөөнийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” 350 дугаар тогтоолыг тус тус үндэслэн зохион байгуулагдаж буй “Бүх нийтээр мод тарих намрын аян”-д Улсын Хоёрдугаар Төв Эмнэлгийн хамт олон нэгдлээ.

Тус аяны хүрээнд 2026 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнд мод тарих үйл ажиллагааг зохион байгуулж, эмнэлгийн 10 мэргэжилтэн оролцон  мод тарьж, байгаль орчноо хамгаалах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх үйлсэд бодит хувь нэмрээ орууллаа.

Arslan.mn

Энэхүү үйл ажиллагаа нь байгууллагын нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх, байгаль орчноо хайрлан хамгаалах хандлагыг төлөвшүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэхэд чиглэсэн ач холбогдолтой ажил боллоо.

Улсын Хоёрдугаар Төв Эмнэлгийн хамт олон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахын зэрэгцээ нийгэм, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагааг дэмжин, тогтвортой хөгжлийн төлөөх үйлсэд идэвхтэй оролцож байна.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671136
0 эможи

keyboard_arrow_up