Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 31, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Цусны донорууд дугаарлахгүйгээр эмнэлэгт үзүүлэх боломжтой

2014 оны 8 сарын 08

Эмнэлгүүдийг цусан бүтэгдэхүүнээр  хангах нь  өдөр тутмын  тасралтгүй  үйл  ажиллагаа байдаг. Зуны  улиралд  цусны  эрэлт нэмэгддэг боловч цус  өгөлт  багасч  нийлүүлэлт  буурдаг гэж Цусны  төвийнхөн  онцолж байна. Цусны  донор  болж цусаа  өгөх  нь   сайн  дурын  үйл  ажиллагаа ч гэлээ  хөгжилтэй  улс  орнуудад  үүрэг  гэж  заасан  байдаг. Манай  иргэдийн  хувьд  цус  өгснөөр халдвар авах, даардаг  болох,  донор  болоход цусны  бүлэг  хамаатай  зэрэг буруу  ойлголтууд  байсаар байгаа. Цусаа  өгөх  нь  ямар нэг  сөрөг нөлөө байхгүй. 17-60 насны  өөрийгөө  эрүүл  гэж   бодож буй  хэн ч донор  болох боломжтой.  Донор өвдсөн  тохиолдолд  хоёр, гуравдугаар  шатны   эмнэлгүүдэд дугаар  дараалалгүйгээр  үзүүлэх, зарим  төрлийн  шинжилгээг  үнэ  төлбөргүй өгөх  эрх  нээгдэж  байгаа аж. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6779
0 эможи
keyboard_arrow_up