Малчид 3.6 сая төл хүлээн аваад байна
2014 оны 4 сарын 03
Үйлдвэр Хөдөө Аж Ахуйн Яамнаас мэдээлж байгаагаар улсын хэмжээнд 15.2 сая хээлтэгч мал байгаагаас энэ сарын 1-ний байдлаар 3.6 сая төл хүлээн авсан байна. Төлийн бойжилт 97.6 хувьтай байгаа аж.
Баян-Өлгий, Дундговь аймагт мал төллөлт 50-иас дээш хувьтай бусад аймагт 30-аас дээш хувьтай байгаа нь нийт төллөх малын 18-20 хувьд хүрсэн гэдгийг албаныхан дуулгав. Бог малын төллөлт ирэх сарын 1 гэхэд дуусах болов уу гэсэн тооцоо гарчээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1092
0 эможи