Увс аймагт хорио цээрийн дэглэм тогтоожээ
2014 оны 4 сарын 11
Увс аймгийн Улаангом сумын нэгдүгээр багийн нутагт өнгөрөгч мягмар, лхагва гарагт тус багийн хоёр айлын таван үхэр үхсэн байна. Шинжилгээгээр дээрх таван үхэр боом өвчний халдвар авсан нь тогтоогджээ. Албаны хүмүүсийн мэдээлж буйгаар “BO-52” халдварт өвчин байж болзошгүй аж. Үүнтэй уялдуулж өчигдөр тус аймгийн аймгийн Онцгой комисс хуралдаж тодорхойгүй хугацаагаар хорио цээрийн дэглэм тогтоосон байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1353
0 эможи