Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 16, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Дундговь аймагт үндэсний бичгийн баярын өдрийг тэмдэглэв

2014 оны 4 сарын 22

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Дундговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, Сайнцагаан сумын Засаг даргын Тамгын газар, Монголын Үндэсний номын сан, “Бичиг соёл” ТББ хамтран Үндэсний бичиг үсгийн баярын өдрийг энэ дөрөвдүгээр сарын 18-20-ны өдөр Дундговь аймагт зохион байгуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “Монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” 2010 оны долдугаар сарын 6-ны өдөр 155 дугаар зарлиг гаргасан билээ. Дундговь аймгийнхан уг зарлигийг хэрэгжүүлэх талаар ихээхэн анхаарч, идэвх чармайлттай ажиллаж байгаа юм.

Тус аймагт болсонҮндэсний бичиг үсгийн баярын өдрийн хүрээнд "Хүмүүн бичиг” сонины эрхлэгч Б.Элбэгзаяа ерөнхий боловсролын сургуулийн монгол хэл, уран зохиолын багш нар, сурагчдын дунд монгол бичиг, монгол бичгийн талаарх төрийн бодлогын тухай лекц уншиж, Монголын Үндэсний номын сан болон уран бичээч Д.Ганбаатар монгол уран бичлэг, монгол бичгийн дурсгалт ховор номын үзэсгэлэн гаргав. Сайнцагаан сумын Засаг даргын Тамгын газар, Ерөнхий боловсролын сургуулиас Монгол Улсын гавьяат багш Д.Цэвээнравданы нэрэмжит монгол бичгийн олимпиадыг сурагчдын дунд зохиолоо.

Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч С.Эрдэнэболд, Дундговь аймгийн ИТХ-ын дарга С.Буджав, Сайнцагаан сумын Засаг дарга М.Баянсан, Монгол Улсын ардын багш Д.Төмөр, Монгол Улсын гавьяат багш З.Цэвээнравдан,“Бичиг соёл” төвийн тэргүүн,уран бичээч Д.Ганбаатар, Хүмүүн бичиг сонины эрхлэгч Б.Элбэгзаяа болон иргэд оролцов.

Дашрамд дурдахад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2010 оноос “Мөнх тэнгэрийн бичиг” үзэсгэлэнг уламжлал болгон Улаанбаатар хот, Сэлэнгэ аймаг, Баянхонгор аймагт тус тус зохион байгуулсан билээ. ЕТГ, Архангай аймгийн Засаг даргын Тамгын газар, “Бичиг соёл” ТТБ хамтран Үндэсний бичиг үсгийн баярын хүрээнд ирэх тавдугаар сард Архангай аймагт монгол уран бичлэгийн үзэсгэлэн, монгол бичгийн сургалт, лекцийг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1811
0 эможи
keyboard_arrow_up