Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 16, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Увс аймагт ОХУ-аас шинэ сортын үр тариа нийлүүлэгдэнэ

2014 оны 4 сарын 22

Увс аймгийн газар тариалан, жимс, жимсгэнэ эрхлэгчдийн зөвлөгөөнийг Баруунтуруун, Наранбулаг, Тариалан, Хяргас, Малчин, Улаангом зэрэг сумдын Засаг дарга болон бусад сумдын газар тариалан эрхлэгчдийн дунд 4-р сарын 17-18-ны өдрүүдэд Үйлдвэр хөдөө аж ахуйн газар болон аймгийн ХБХ-тэй хамтран зохион байгууллаа.

Газар тариалан, жимс, жимсгэнэ эрхлэгчдийн аймгийн зөвлөгөөнөөр газар тариалангийн салбарын 2013 оны ажлын гол үр дүн, цаашдын зорилт, тус салбарт анхаарах асуудал, санал шүүмжлэл, асуулт, хариулт явуулж хэлэлцсэн юм. Энэ онд тодорхой зорилт дэвшүүлэн Увс аймаг хүнсний бүтээгдэхүүн болох улаан буудай, гурил, төмс хүнсний ногоог өөрөө үйлдвэрлэх мөн рапс тарьж ургуулах, тэжээлийн ургамалыг нэмж тариалах чиглэлээр анхаарч ажиллах юм байна.

Газар тариалангийн чиглэлээр аймгийн Засаг дарга ОХУ-тай хамтран ажиллах гэрээ байгуулан шинэ сортын үр тарианы нийлүүлэлт хийхээр болсон. Ингэснээр дээд зэргийн үрээр дотооддоо тариалалт хийх боломжтой болох юм.

 

Газар тариалан, жимс, жимсгэнэ эрхлэгчдийн аймгийн зөвлөгөөнийг Баруунтуруун, Наранбулаг, Тариалан, Хяргас, Малчин, Улаангом зэрэг сумдын Засаг дарга болон бусад сумдын газар тариалан эрхлэгчдийн дунд 4-р сарын 17-18-ны өдрүүдэд Үйлдвэр хөдөө аж ахуйн газар болон аймгийн ХБХ-тэй хамтран зохион байгууллаа.

Газар тариалан, жимс, жимсгэнэ эрхлэгчдийн аймгийн зөвлөгөөнөөр газар тариалангийн салбарын 2013 оны ажлын гол үр дүн, цаашдын зорилт, тус салбарт анхаарах асуудал, санал шүүмжлэл, асуулт, хариулт явуулж хэлэлцсэн юм. Энэ онд тодорхой зорилт дэвшүүлэн Увс аймаг хүнсний бүтээгдэхүүн болох улаан буудай, гурил, төмс хүнсний ногоог өөрөө үйлдвэрлэх мөн рапс тарьж ургуулах, тэжээлийн ургамалыг нэмж тариалах чиглэлээр анхаарч ажиллах юм байна.

Газар тариалангийн чиглэлээр аймгийн Засаг дарга ОХУ-тай хамтран ажиллах гэрээ байгуулан шинэ сортын үр тарианы нийлүүлэлт хийхээр болсон. Ингэснээр дээд зэргийн үрээр дотооддоо тариалалт хийх боломжтой болох юм.

- See more at: http://zasag.mn/m/uvs/view/5248#sthash.kY9M7jay.dpuf

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1822
0 эможи
keyboard_arrow_up