Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

“ДДЦС” ТӨХК станцад Багануур, Шарын голын уурхайнууд дагуу нүүрсээ нийлүүлж байна

2014 оны 2 сарын 03

“ДДЦС” ТӨХК  станц өнөөдрийн байдлаар 5 зуухтай  ( 1.3.4.7.9 -р зуухнууд ) 4 машинтай  ( 1.2.3.4-р турбин ) ажиллаж байна. Шөнөдөө 41 мВт, өдөртөө 42 мВт-ийн цахилгаан ачааллын горимоор хоногт 1000 мВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн Диспетчерийн үндэсний төвөөс өгсөн горимыг барин ажиллаж байна. Дархан   хотын дулааны сүлжээг Р=9.0/3,5 ата, температурыг Т= 108/620С-р халааж цагт 2502/2385 тн усны зарцуулалттай дулааны эрчим хүчээр хангаж байна. Гаднах агаарын температур шөнөдөө -20-250С,  өдөртөө    -12-180С-тай байгаа юм байна.

2013 оны 12-р сарын графикт урсгал засварууд бүрэн хийгдсэн. 2014 оны 01-р сарын засвар графикийн дагуу хийгдээд явна. Технологи үйл ажиллагаанд гарсан хүндрэлгүй дулаан цахилгааны эрчим хүчний  найдвартай ажиллагаг хангаж ажиллаж байна.

Сар шинийн баяр болохтой холбогдуулан үндсэн ба туслах тоноглолын бэлэн байдлыг бүрэн хангасан. Баяраар ажиллах хариуцлагатай эргүүл, жижүүрүүдийн хуваарь гарсан байгаа. 01/II-ны өглөө бүх цехүүдээс бригад орж ирж илэрсэн гэмтэл зөрчлийг устгана.

Багануур, Шарын голын уурхайнууд гэрээний дагуу нүүрсээ нийлүүлж байгаа Шарын голын уурхай хоногт 20-25 вагон, Багануурын уурхай хоногт 10-15 вагон нүүрс  тогтмол нийлүүлж байна. Өнөөдрийн байдлаар талбайд 43300 тн орчим нүүрсний нөөцтэй болоод байна. Энэ нь өвлийн их ачааллын үеийн 28  хоногийн нөөц юм.

Цаашид өвлийн их ачааллыг дуустал /01,02, сар / Багануурын уурхайгаас 35000 тн, Шарын голын уурхайгаас 50000 тн нүүрс авах төлөвлөгөөтөй ажиллах аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
209
0 эможи
keyboard_arrow_up