Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 17, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Төрийн ажлын анхан шатанд ямар шинэчлэл хэрэгтэйг Хэнтийнхэн ярилцлаа

2014 оны 5 сарын 05

ЗГХЭГ-аас бүх аймагт өртөөчлөн зохион байгуулж байгаа “Баг-иргэний засаг захиргаа” хэлэлцүүлэг өнөөдөр Хэнтий аймагт боллоо. Хэлэлцүүлэгт тус аймгийн 18 сумын 88 багийн Засаг дарга оролцож, засаг захиргааны анхан шатны нэгжийн ажил үйлчилгээг хэрхэн шинэчилбэл иргэдэд ээлтэй болохыг хэлэлцлээ.

Хот, хөдөөгийн хаана амьдарч байгаагаас үл хамааран Монголын иргэн бүр төрийн үйлчилгээг тэгш хүртэх эрхтэй. Энэ боломж хараахан бүрдээгүй байгаа учраас иргэдтэй тулж ажилладаг баг, хорооны ажил үйлчилгээнд цогц шинэчлэл хийхийг Шинэчлэлийн Засгийн газар зорьж байна. Ажлаа явуулахад тулгардаг бэрхшээлүүд, түүнийг өөрчлөх арга замын талаар та бүхний дэвшүүлсэн тодорхой саналыг шинэчлэлийн бодлогод тусгана гэж ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Д.Цогт-Очир хэлэлцүүлгийн нээлтэд хэллээ.

Малын түүхий эдийг шуурхай хурааж авах, бэлчээр нутгийг хуваарилан эзэмших гэх мэт хөдөө аж ахуйн бодлогод түшиглэн социализмын үед зохион байгуулсан бригадын тогтолцоог өнөөг хүртэл 60 гаруй жил огт өөрчлөөгүй. Гэтэл өнөөдөр хязгаар нутгаа эзгүйрүүлэхгүйн тулд, төрийн үйлчилгээг иргэн бүртээ тэгш хүргэхийн тулд “хүнд түшиглэсэн” зохион байгуулалт хэрэгтэй байна. Чухам үүнд л багийн шинэчлэлийн гол зарчим чиглэсэн гэж ЗГХЭГ-ын ахлах референт Ш.Бямбаа онцоллоо.

Хөдөөгийн, төвийн, тосгоны багийн олон ялгаатай зовлон Хэнтийд тулгарч байна. Тосгон нь өөрийн гэсэн төсөв, төлөвлөгөөтэй учраас бие даан ажиллах, амьдрах орчноо өөрчлөх боломжтой байдаг. Энэ хэрээрээ тосгонд нийгмийн үйлчилгээ харьцангуй сайн ч малын бэлчээр, нутаг дэвсгэр багатай. Малын бэлчээртэй байхын тулд Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх тосгоны нэг өрхийн гишүүд хэд хэдэн багт харъяалагддаг байна. Харин Дэлгэрхаан гэх мэт хөдөөгийн багт тог цахилгаан, утас болон интернэтийн сүлжээгүй учраас удирдлагууд нь баг дээрээ сууж ажиллах аргагүй. Тиймээс сумандаа ажилладаг, энэ нь эргээд харьяаллын иргэддээ ойр байх нөхцөлгүй болгодог байна. Хэрлэн сумын 7 дугаар баг 6000 хүн, 54 мянган малтай, аймгийнхаа хамгийн том баг. Хоёр сумын дайтай хүн, малтай энэ багийн айл өрхүүд хэдэн зуун км-ээр алслаад нүүчихдэг учраас ачаалал ямагт их, унаа хэрэгсэл байнга дутагддаг гэнэ.

Нутаг дэвсгэр, хүн амын тоотой холбоотой энэ мэт асуудлаас гадна багийн Засаг дарга нарын өдөр тутмын ажилд олон бэрхшээл тулгардгийг хэлэлцүүлэгт оролцогчид ярьж, хөдөө орон нутгийн амьдрал мэдэхгүй албан тушаалтнууд тэдний ажилд бас багагүй хүндрэл үүсгэдгийг ч анхаарууллаа. Хамгийн гол нь энд хөндсөн олон асуудлыг бодлого, шийдвэр болгож яаралтай хэрэгжүүлэх л шаардлагатай байгааг хэллээ.

Хурхын туршлага жишээ болж байна

Өнгөрсөн онд аймгийнхаа шилдэг багаар шалгарсан Өмнөдэлгэр сумын Хурх багийн Засаг дарга Ж.Энххуяг “Багийн иргэд хоорондоо харилцах боломж бүрдүүлэх нь миний ажлын нэг гол зарчим. Үүний тулд багийн төвдөө соёл, хүмүүжил, мэдээлэл сурталчилгааны ажил зохион байгуулахад шаардагдах байр, техник хэрэгсэл, гарын авлагатай болсон” гэлээ.

Багийн иргэдийн хурлаа сар бүр хийдэг, айл өрхүүдээрээ “аялах хайрцаг” аялуулж санал хүсэлтийг нь авдаг, гамшгийн болон яаралтай мэдээ мэдээллийг гар утсаар шуурхай дамжуулдаг, отрын малчдаа тогтмол эргэж эрүүл мэндийн үйлчилгээ хүргэдэг, явуулын багш ажиллуулж бичиг үсэггүй иргэдээ сургадаг гээд Хурх багийн дарга олон шинэ ажил санаачилжээ.

Хурх бол Хэнтий аймгийн газар тариалангийн гол бүс нутаг. Тариалангийн 22 мянган га эргэлтийн талбайтай ч төдийлөн ашиглаж чадахгүй байсаар иржээ. Иймээс өнгөрсөн онд дундын техник, трактортой авч, энэ онд тариалалт хийх талбайгаа хоёр дахин нэмж 11 мянган га-д хүргэсэн байна. Энэ нь газар тариалангийн гол бүс Сэлэнгэ, Дарханы том сумдын хэмжээнд хүрэх тоо юм. Үйлдвэрлэл нэмэгдэхийн хэрээр ажлын байр бий болж, энэ жил багийн айл өрхүүд багагүй орлоготой ажиллана гэж Ж.Энххуяг дарга хэллээ. 1000 гаруй иргэнтэй, хотожсон хэв маягтай болж буй Хурх баг тосгоны статустай учраас багахан төсөв хуваарилагддаг. Энэ хөрөнгө нь шинийг сэдэж хийх хөдөлгөгч хүч болдог ч хүрэлцдэггүй. Гэхдээ санаачилгатай ажиллавал дэмжих газар олон юм байна. Дээрээс, төрөөс бүхнийг хүлээж суухгүйгээр өөрөө өөрийгөө ажиллуулах систем багт бий болж болно гэдгийг Хурх багийн Засаг дарга тодотгож байв. Харин төрөөс зээл, мэргэжлийн сургалт, орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжөөр дэмжлэг үзүүлбэл хөдөөгийн иргэд хоршиж нэгдэн ахуй амьжиргаагаа өөрсдөө өөд татах бүрэн боломжтой гэж тэрбээр үзэж байна. Түүнчлэн, богино хугацаанд шуурхай ажиллахын тулд багийн Засаг дарга нар адаглаад интернэтэд холбогдох хэрэгтэй, үүнийг бага зардлаар шийдэж модемоор хангавал хөдөөд хоцрогдол арилна гэлээ.

Тосгоноос бусад багийн Засаг даргын мэдэлд зарцуулах төсөв хөрөнгө байдаггүй. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөс багуудад тодорхой хэсгийг нь хуваарилдаг болбол илүү бүтээлч ажиллах боломж бийг Хурх багийн жишээнээс харж болохоор байна гэж багийн Засаг дарга нар хэлж байлаа.

Энэ мэтчилэн олон асуудал хөндсөн хэлэлцүүлэг ирэх өдрүүдэд Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр аймгуудад үргэлжилнэ. Үүний өмнө Орхон, Дархан, Булган, Сэлэнгэ, Төв аймагт багийн шинэчлэлийн хэлэлцүүлэг зохион байгуулсан юм.

 

Хурхын туршлага жишээ болж байна

Өнгөрсөн онд аймгийнхаа шилдэг багаар шалгарсан Өмнөдэлгэр сумын Хурх багийн Засаг дарга Ж.Энххуяг “Багийн иргэд хоорондоо харилцах боломж бүрдүүлэх нь миний ажлын нэг гол зарчим. Үүний тулд багийн төвдөө соёл, хүмүүжил, мэдээлэл сурталчилгааны ажил зохион байгуулахад шаардагдах байр, техник хэрэгсэл, гарын авлагатай болсон” гэлээ.

Багийн иргэдийн хурлаа сар бүр хийдэг, айл өрхүүдээрээ “аялах хайрцаг” аялуулж санал хүсэлтийг нь авдаг, гамшгийн болон яаралтай мэдээ мэдээллийг гар утсаар шуурхай дамжуулдаг, отрын малчдаа тогтмол эргэж эрүүл мэндийн үйлчилгээ хүргэдэг, явуулын багш ажиллуулж бичиг үсэггүй иргэдээ сургадаг гээд Хурх багийн дарга олон шинэ ажил санаачилжээ.

Хурх бол Хэнтий аймгийн газар тариалангийн гол бүс нутаг. Тариалангийн 22 мянган га эргэлтийн талбайтай ч төдийлөн ашиглаж чадахгүй байсаар иржээ. Иймээс өнгөрсөн онд дундын техник, трактортой авч, энэ онд тариалалт хийх талбайгаа хоёр дахин нэмж 11 мянган га-д хүргэсэн байна. Энэ нь газар тариалангийн гол бүс Сэлэнгэ, Дарханы том сумдын хэмжээнд хүрэх тоо юм. Үйлдвэрлэл нэмэгдэхийн хэрээр ажлын байр бий болж, энэ жил багийн айл өрхүүд багагүй орлоготой ажиллана гэж Ж.Энххуяг дарга хэллээ. 1000 гаруй иргэнтэй, хотожсон хэв маягтай болж буй Хурх баг тосгоны статустай учраас багахан төсөв хуваарилагддаг. Энэ хөрөнгө нь шинийг сэдэж хийх хөдөлгөгч хүч болдог ч хүрэлцдэггүй. Гэхдээ санаачилгатай ажиллавал дэмжих газар олон юм байна. Дээрээс, төрөөс бүхнийг хүлээж суухгүйгээр өөрөө өөрийгөө ажиллуулах систем багт бий болж болно гэдгийг Хурх багийн Засаг дарга тодотгож байв. Харин төрөөс зээл, мэргэжлийн сургалт, орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжөөр дэмжлэг үзүүлбэл хөдөөгийн иргэд хоршиж нэгдэн ахуй амьжиргаагаа өөрсдөө өөд татах бүрэн боломжтой гэж тэрбээр үзэж байна. Түүнчлэн, богино хугацаанд шуурхай ажиллахын тулд багийн Засаг дарга нар адаглаад интернэтэд холбогдох хэрэгтэй, үүнийг бага зардлаар шийдэж модемоор хангавал хөдөөд хоцрогдол арилна гэлээ.

Тосгоноос бусад багийн Засаг даргын мэдэлд зарцуулах төсөв хөрөнгө байдаггүй. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөс багуудад тодорхой хэсгийг нь хуваарилдаг болбол илүү бүтээлч ажиллах боломж бийг Хурх багийн жишээнээс харж болохоор байна гэж багийн Засаг дарга нар хэлж байлаа.

Энэ мэтчилэн олон асуудал хөндсөн хэлэлцүүлэг ирэх өдрүүдэд Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр аймгуудад үргэлжилнэ. Үүний өмнө Орхон, Дархан, Булган, Сэлэнгэ, Төв аймагт багийн шинэчлэлийн хэлэлцүүлэг зохион байгуулсан юм

- See more at: http://zasag.mn/news/view/5412#sthash.BluqVOWJ.dpuf

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2528
0 эможи
keyboard_arrow_up