Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 17, Ням
Өнөөдөр

Arslan.mn

МХЕГ-аас чиг үүрэгт хамаарахгүй 76 асуудлаар шалгалт хийхгүй

2014 оны 5 сарын 06

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч  Д.Батмөнх тушаал гарган байгууллагын чиг үүрэгт хамааралгүй асуудлаар ирүүлсэн өргөдөл, гомдол, хүсэлтийн дагуу төлөвлөгөөт бус шалгалт хийхийг хориглолоо. 

Хяналтын газруудаас 2013 онд хийсэн төлөвлөгөөт бус шалгалтад Эрсдэлийн удирдлагын баг дүн шинжилгээ хийж, үр дүнг МХЕГ-ын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн байна.

Үндсэн чиг үүрэгт хамааралгүй асуудлаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдол, хүсэлт, мэдээлэл зэрэгт  хийж байгаа төлөвлөгөөт бус шалгалт нь улсын байцаагчдын ажлын ачааллыг ихэсгэж, эрсдэлтэй объект, эгзэгтэй цэгт хяналт хийх, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үндсэн үүргээ  хэрэгжүүлэхэд хүндрэл учруулж байна гэж үзлээ. Иймээс чиг үүрэгт хамааралгүй 76 асуудлаар төлөвлөгөөт бус шалгалт хийхийг зогсоох шийдвэр гаргасан байна.

Энэ дагуу:       

  • Хяналтын байгууллагын чиг үүрэгт хамааралгүй, хуулиар эрх олгоогүй асуудлаар иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлж буй өргөдөл, гомдол, хүсэлтийг холбогдох байгууллагад шилжүүлэн шийдвэрлүүлж байх
  • Бүх шатны Засаг дарга, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд хяналтын байгууллагын чиг үүрэг, шинэчлэлийн талаар мэдээлэл өгч,  уулзалт зохион байгуулах
  • Зөвшөөрөл, банкны зээл, эрх олгохтой холбоотой баримт бүрдүүлэхэд улсын байцаагчийн дүгнэлт шаарддагийг зогсоох тухай албан бичгийг  холбогдох байгууллагуудад  хүргэх
  • Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52.2-т заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээллийг нотлох баримтын хамт хүлээн авч, үндэслэлтэй гэж үзвэл хяналт шалгалтыг ажлын таван өдрийн дотор эхлүүлэх заалтыг хэрэгжүүлж ажиллах
  • Өөрийн эрх хэмжээнд хамаарахгүй, албан ёсоор нийтэд зарласан асуудлаар гаргаагүй өргөдөл, гомдлыг  харъяалах газар нь “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай” хуулийн 13.2-т заасан хугацаанд  шилжүүлдэг байхаар боллоо.  

Иймд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд өргөдөл, гомдол, хүсэлтээ тухайн хяналтын байгууллагын чиг үүрэгт хамааралтай эсэхийг судлан үзсэний дараа холбогдох байгууллагад нь хандан шийдвэрлүүлж байхыг анхааруулж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2546
0 эможи
keyboard_arrow_up