Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 17, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Өмнөговийн ИТХ-ын төлөөлөгчид нийслэлд номын дуу сонсов

2014 оны 5 сарын 14

Улсын Их Хурлын гишүүн Д.Бат-Эрдэнэ Өмнөговь аймгийн сумдын ИТХ-ын төлөөлөгчдийг чадавхижуулах зорилгоор “Иргэддээ тулгуурласан, чадвартай, хариуцлагатай ИТХ-ыг төлөвшүүлэх арга зам” сургалтыг Монголын нутгийн удирдлагын холбоотой хамтран Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

Энэхүү сургалтын эхний ээлжинд тус аймгийн Манлай, Даланзадгад, Цогтцэций, Гурвантэс сумдын ИТХ-ын төлөөлөгчид оролцсон бол 5 дугаар сарын 8,9-ний өдрүүдэд Мандал-Овоо, Номгон сумдын ИТХ-ын төлөөлөгчид сургалтад хамрагдлаа.

Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Д.Бат-Эрдэнэ тухайн сумдаас аймгийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгчид, сумдын удирдлага, ИТХ-ын төлөөлөгчид, Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн төлөөллүүдтэй уулзаж, Улсын Их Хурлаас баталсан хууль тогтоомж, шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэл хийж, тэдний санал бодлыг сонслоо.

Энэ сард тус аймгийн Ханбогд, Баяндалай, Цогт-Овоо, Баян-Овоо Ноён, Булган, Хүрмэн, Ханхонгор, Сэврэй сумдын ИТХ-ын төлөөлөгчид Улаанбаатар хотод энэхүү сургалтад хамрагдах юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2953
0 эможи
keyboard_arrow_up