Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 18, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Завхан аймаг “Хөнгөвчлөх тусламж үйлчилгээний тасаг”-тай болжээ

2014 оны 5 сарын 19

Монгол улсын тэргүүн хатагтай, “Итгэл хавдаргүй Монгол” үндэсний сангийн тэргүүн Х.Болормаа 2014 оны 5 дугаар сарын 11-нд Завхан аймагт айлчилж, “Хөнгөвчлөх тусламж үйлчилгээний тасаг”–ийг нээлээ. Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд төдийгүй Монгол улсын хүн амын дунд хорт хавдрын өвчлөл өсч, улмаар залуужин хорт хавдрын шалгаант нас баралт нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг болоод байгаа нь төрийн болон төрийн бус байгууллага, эрүүл мэндийн салбарын анхаарах асуудлын нэг болж байна. Тухайлбал монгол улсад 2013 оны байдлаар шинээр 5252 хүн хавдрын өвчлөлд бүртгэгдэж, 12436 хүн хяналтанд байгаа бол манай аймагт сүүлийн 3 жилд шинээр 440 хүн өвчилж, одоогийн байдлаар 348 хүн хавдрын өвчтэй, хяналтанд байна.

Иймд хөнгөвчлөх тусламж, үйлчилгээний тасаг байгуулах тухай Эрүүл мэндийн сайдын 2010 оны 292-р тушаал, 2013 оны 344-р тушаалаар батлагдсан Эрүүл мэндийн салбарт сэтгэлд нийцсэн 8 үйлчилгээг нэвтрүүлэх чиглэлийг эрхэм болгон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн “Эрүүл мэнд эрс шинчлэл” дэд хөтөлбөр боловсруулж, аймгийн эдийн засаг нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд 200 сая төгрөгийн санхүүжилтийг хийж буй.

Энэ ажлын хүрээнд хөнгөвчлөх тусламж үйлчилгээний тасгийн байранд засвар үйлчилгээ хийж, нэн шаардлагатай зарим эд хогшил тоног төхөөрөмжөөр тохижуулсан. Мөн “Итгэл хавдаргүй Монгол” үндэсний сан хоёр үйлдэлтэй функцональор, эмнэлэгийн ор, хүчил төрөгч өтгөрүүлэгч аппарат, өвчтөн хянадаг монитор аппарат, дуслын автомат шахуурга пами, телевизор, хөргөгч, даралтны аппарат, эмийн тэргэнцэр, сувилагчийн шкаф зэрэг 10 нэр төрлийн 24 сая төгрөгийн тоног төхөөрөмж нийлүүлэн хөнгөвчлөх тусламж үйлчилгээний 2 өрөөг иж бүрэн тохижуулж дэмжлэг үзүүллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3145
0 эможи
keyboard_arrow_up