Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 18, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

“Баг-иргэний засаг захиргаа” хэлэлцүүлэг Баянхонгорт өрнөлөө

2014 оны 5 сарын 27

Баянхонгор аймаг 20 сум, 104 багтай. Баянлиг сумын Багабаян баг гэхэд 193 өрхтэй ч тэд нь 100-1000 км хол нутагладаг учраас төрийн үйлчилгээ хүргэхэд ихээхэн хүнд болсныг тус багийн Засаг дарга Б.Хүрэл-Эрдэнэ учирлалаа. Говийн айлуудын хувьд төрийн хамгийн ойр цэг нь багийн төв. Засаг дарга нь багийн төв дээрээ байнга байх хэрэгтэй болдог ч эзгүй суурин сахисан бидэнд ажлын нөхцөл хүнд байна. Иймд багийн төвийг явуулын, нүүдлийн маягтай байлгаж болох юм гэх мэт асуудлыг багийн Засаг дарга нар ЗГХЭГ-аас Баянхонгор аймагт зохион байгуулсан “Баг-иргэний засаг захиргаа” хэлэлцүүлгийн үеэр төрийн түшээдэд уламжиллаа.

Уудам нутгийнхаа буйд хөдөөд суугаа иргэдэд төрийн үйлчилгээ залгуулдаг анхан шатны нэгжийнхэнд ийм бэрхшээл тулгардаг бол сумын төвүүдэд ажлын байр бий ч ажиллах хүн олдохгүй байна. Хөдөлмөрийн насны иргэд нэг бол хөдөө мал дээр, эсвэл аймаг, хот руу шилжчихдэг учраас орон нутагт үйлдвэрлэл хөгжихөд бэрх байна гэж сумын төвийнхөн дүгнэлээ. Иймээс орон нутагт хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрт багийн Засаг дарга нарын саналыг заавал авахаар журамламаар байна, айл өрх болгоныхоо нөхцөл байдлыг мэддэг бидний саналыг тусгадаггүйгээс улсын болон олон улсын хөрөнгө мөнгө байгаа онолгүй үр дүн муутай үрэгдэхэд хүрдэг гэж тэд үзэж байна.

Аймгийн төвийн гудамж бүртээ ахлагч томилж ажиллуулсан, орон нутгийн телевизээр долоо хоногт 3 удаагийн хөтөлбөр гаргаж ажлаа танилцуулдаг, аймгийн Засаг дарга пүрэв гараг бүрт Иргэд хүлээн авах төвдөө нээлттэй уулзалт хийдэг нь иргэддээ ойртох гол гарцууд болсон гэнэ. Хөдөөгийн иргэд улс, дэлхийн мэдээллийг өдөр цагт нь авдаг хэрнээ орон нутгийнхаа ажлыг мэддэггүй. Иймээс Баянхонгор аймаг орон нутгийн телевизийн сувгаа сумд, хөдөөд гаргадаг болох зорилт тавьж, техникийн шийдлийг ярилцаж байгаа аж.

Төрийн бодлого, үйл ажиллагааны мэдээллийг өрхөд биечлэн хүргэдэг багийн Засаг дарга нарын ажлын зэвсэг нь үнэн зөв мэдээлэл. Иймд Засгийн газраас орон нутгийн хөгжлийн чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа гол гол ажлын талаар Ерөнхий сайдын зөвлөх Б.Ган-Очир тэдэнд мэдээлэл өгч, сонирхсон асуултуудад нь хариуллаа.
f

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3591
0 эможи
keyboard_arrow_up