Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 19, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

О.Магнай А.Галтбаярыг огцрохыг шаардлаа

2014 оны 6 сарын 03

Өнөөдөр ШӨХТГ-аас МУИС-ын захирал А.Галтбаяртай холбоотой мэдээлэл хийлээ. 2013 оны  12 сарын 21-ний  иргэн О-оос шилжилтийн төлбөрийн талаар гомдол ШӨХТГ-т ирсэн бөгөөд тухайн иргэний төлбөрийг буцаан олгосноор энэ асуудлыг шийдвэрлэж байсан ч  шилжилтийн төлбөрийг бэлнээр авдаг тухай 2014 оны дөрөвдүгээр сарын гуравны өдөр Өглөөний сонинд олон мэдээлэл гарсан. МУИС-ын захирал А.Галтбаяр 2013 оны есдүгээр сарын 27-ны өдрийн А5827 тушаалаар 166 оюутныг шилжүүлэх сургахдаа 236 сая 37500 мянган төгрөг 2014 оны хоёрдугаар сарын 26-ны өдрийн А45 тоот тушаалаар 75 оюутан 111 сая 134500 төгрөг нийтдээ 347 сая 182000 төгрөгийг хууль бусаар авсан нь тогтоогдсон бөгөөд 2014 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн 7-300 тоот улсын байцаагчийн албан шаардлагаар оюутнуудаас хураан авсан бүх мөнгийг буцаан олгох шаардлагыг ШӨХТГ-аас хүргүүлсэн боловч шаардлагыг эс зөвшөөрч давж заалдаад байгаа аж. Тиймээс энэ хүн ёс зүйн хувьд МУИС-ын захирлын албанд тохирохгүй гэсэн саналыг ШӨХТГ-т  хүргүүлсэн байна. Харин ШӨТХГ-ын дарга О.Магнай МУИС-ийн  А.Галтбаяртай холбоотой асуудалд шалгалт хийгээд асуудлыг шийдвэрлээд хариу хэлнэ гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3938
0 эможи
keyboard_arrow_up