Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 12, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Монголын ХАМГИЙН ТОМ нарны цахилгаан станц баригдаж эхэллээ

2017 оны 9 сарын 09

Arslan.mn

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт Монгол Улсын хамгийн том нарны эрчим хүчний төсөл болох “ЗҮ Гэгээн” нарны цахилгаан станцын шав тавих ажиллагаа энэ сарын 05-нд болж бүтээн байгуулалтын ажил албан ёсоор эхэллээ.

Тус нарны цахилгаан станц нь 15 МВт-ын хүчин чадалтай бөгөөд Япон улсын Шарп корпорацийн орчин үеийн дэвшилтэт технологи бүхий нарны дэлгэцүүдийг ашиглан, жилдээ 28.6 сая кВт.ц цэвэр эрчим хүчийг Монгол Улсын төвийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд нийлүүлэх урьдчилсан тооцоотой.

Нийтдээ 25 сая ам.долларын хөрөнгө оруулалттай тус төслийн хөрөнгө оруулагчдаар Япон улсын Шигэмицү Шожи групп, Шарп корпораци, Монгол Улсын Эрчим тээг ХХК, төсөл хэрэгжүүлэгчээр Нарантээг ХХК ажиллаж байна.

Төслийн бүтээн байгуулалтын хүрээнд нийт 40 Га талбайд нэгж бүр нь 320 Вт -ын хүчин чадалтай 51,840 ширхэг нарны дэлгэц, 6 км урт 2 хэлхээ бүхий 110 кВ -ын цахилгаан дамжуулах агаарын шугам, ХБНГУ-ын дэлхийд тэргүүлэгч SMA фирмийн инвертерүүдийг ашигласан ажлууд хийгдэх юм. 
Замын-Үүд сум нь Улаанбаатар хотоос 750 км гаруй хэт алслагдсан сүлжээгээр дамжуулан эрчим хүчээр хангагддаг тул эрчим хүчний алдагдал ихтэй байдаг. Иймд тус нарны цахилгаан станц нь хэт алслагдсан шугамын төгсөлд байгуулагдан сүлжээнд холбогдосноор бүс нутаг дахь эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх, хангамжийг сайжруулах, хэрэглэгчдийн чанартай, найдвартай эрчим хүчний хэрэглээгээр хангагдах боломжийг олгоно.

Arslan.mn

Байгаль орчин талаасаа 15 МВт-ын чадалтай “ЗҮ Гэгээн” нарны цахилгаан станцын төсөл ашиглалтанд орсноор жилдээ 28 мянга орчим айлын цахилгаан хэрэглээтэй тэнцэхүйц цахилгааныг үйлдвэрлэж, эрчим хүчний үйлдвэрлэлээс үүсэх 800 гаруй мянган тонн цэвэр хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулж, 27 мянга гаруй тонн түүхий нүүрс, 202 мянган тонн цэвэр усны хэрэглээг хэмнэх үр ашигтай төсөл юм.
Мөн төслийн үйл ажиллагааны 25 жилийн хугацаанд нийт 37 тэрбум төгрөгийн орлогын албан татварыг улсын төсөвт төвлөрүүлэх тооцоотой.

Тус төслийн барилга угсралтын ажил 8 сарын турш үргэлжилж, 2018 оны 7 дугаар сард ашиглалтад орох төлөвлөгөөтэй аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46810
1 эможи
keyboard_arrow_up