Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 13, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Сураггүй алга болсон найман настай охиныг 500 гаруй хүн хайж байна

2017 оны 11 сарын 08

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ерөнхий боловсролын II сургуулийн гуравдугаар ангийн сурагч, найман настай Д.Сэржмядаг охин ор сураггүй алга болоод зургаа хонож байна.

Охиныг орон даяар эрэн хайж байгаа төдийгүй Замын-Үүд сум, зэргэлдээ сумын нутгаар өчигдрийн байдлаар орон нутгийн иргэд, цагдаа, тусгай, онцгой байдлын албан хаагч зэрэг нийт 500 гаруй хүн хайж байгааг албаныхан мэдээллээ.

Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга хурандаа Н.Ганбадрал “2017 оны арваннэгдүгээр сарын 2-ны пүрэв гаригийн 18:00 цагт Цагдаагийн байгууллагад охиныг алга болсон талаарх мэдээллийг ар гэрийнхэн нь өгсөн. Жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн мэдээлэл авсан даруйдаа охиныг байж болзошгүй газруудаар эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн. Ингээд тодорхой сураг гараагүй учраас тухайн өдрийн 21:00 цагт яаралтай арга хэмжээ авч, Онцгой байдлын бие бүрэлдэхүүн, ард иргэд зэрэг 250 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр эрэлд гарч гурван өдөр ажилласан. 

Улмаар Замын-Үүд сумын онцгой байдлын комиссын шийдвэрээр дахин хүн хүч техник хэрэгслээ нэмж, 72 техник хэрэгсэл 510 орчим хүний бүрэлдэхүүнтэйгээр эрж хайх ажиллагаа үргэлжилж байна. Замын-Үүд сумын нэгээс тавдугаар багийн нутаг дэвсгэр дээгүүр дрон нисгэх, төмөр зам, авто замын чиглэлээр эрж хайх, охины гэр бүлийн ах, дүү хамаатан садныг шалгах зэрэг ажиллагаа үргэлжилж байна” гэв.

Түүнчлэн тэрбээр “Алга болоод байгаа охин тэр өдөр сургуульдаа огт очоогүйг сургуулийн хяналтын камерын бичлэгээр тодорхой болсон. Ангийн багшийг нь “Хичээлдээ хоцорч ирсэн учраас оруулахгүй гээд хөөгөөд явуулсан” гэх ташаа мэдээлэл нийтэд тараасан байна лээ”гэсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
5
ouch an post
1
confuse an post
1
angry an post
49284
9 эможи
keyboard_arrow_up