Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 13, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Дөрвөн аймагт шүлхийн хорио цээрийн дэглэм тогтоогоод байна

2018 оны 1 сарын 04

Төв аймагт шүлхий илэрч хорио цээрийн дэглэм тогтоолоо. Ингэснээр улсын хэмжээнд шүлхийн хорио цээрийн дэглэм тогтоосон аймгийн тоо дөрөв болж байгаа юм. Харин Сэлэнгэ аймагт 12 дугаар сарын тавны өдрөөс хойш шүлхий илрээгүй тул хорио цээрийн дэглэмийг цуцалсан байна. Шүлхийн улмаас устгалд оруулсан үхрийн тоо жилийн дүнгээр 9957 хүрээд байгаа аж. Үүнээс зөвхөн 12 дугаар сард 1568, он гарснаас хойш 50 орчим үхэр устгаад байна. Мөн 11 болон 12 дугаар сард шүлхий өвчин туссан малаас дээж авч нийцлийн шинжилгээ хийлгэхээр ОХУ руу явуулсан бөгөөд ингэснээр тухайн дэд хэвшилд таарсан вакциныг үйлдвэрлэж өнгөрсөн сарын 28-нд ОХУ-аас нийлүүлж эхэлжээ. Энэ онд зөвхөн ОХУ-аас шүлхийн вакциныг импортлон авахаар болсон юм. Энэхүү гэрээний дагуу ОХУ-ын малын эмгэг судлалын лабораториос Монгол Улсын малд илэрсэн шүлхийн хэвшилд тусгайлан зориулсан вакцин үйлдвэрлэж байна. Цаашид вакцинжуулалтад хамрагдсан мал өвчилсөн тохиолдолд авах арга хэмжээг давхар боловсруулсан талаар салбарын яам мэдээллээ. Энэ асуудлаар ОХУ-ын малын эмгэг судлалын лаборатори гурван сарын турш судалгаа хийсэн байна. Үүний дүнд Монгол Улсад хоёр төрлийн шүлхийн хэвшил илэрдэг болохыг тогтоожээ. Тухайлбал, 2017 онд гарсан шүлхийн 41 тохиолдлын 18 нь хилийн боомтоор халдварласан "O" хэлбэрийнх байсан бол үлдсэн 23 нь битүү туурайт мал, амьтнаас халдварласан вирус гэсэн дүгнэлт гарсан байна.

Эх сурвалж: bloombergtv.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51873
0 эможи
keyboard_arrow_up