Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 13, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Хэнтий, Дорнод, Сүхбаатарт чоно, тарвага агнахыг 3 жилээр хориглов

2014 оны 2 сарын 28

Байгаль орчин ногоон хөгжлийн сай энэ сарын 25-ны өдөр тушаал гаргаж, агнуурын зарим амьтдыг агнах, түүхий эдийг түүж бэлтгэх, экспортлохыг  түр хугацаагаар хориглолоо.Сүүлийн жилүүдэд шар үнэг, хярс үнэг, тарваганы тоо толгой багасчээ.

 

Эдгээр амьтан нь бэлчээрийн хөнөөлт мэрэгчдийг өсөх үржихээс сэргийлдэг. Тийм учраас бэлчээрийн хөнөөлт мэрэгчдийг биологийн аргаар зохицуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор шар үнэг, хярс үнэг, тарвага агнахыг хориглох хугацааг  3 жилээр сунгалаа.

Мөн Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт хууль бус агнуур буурахгүй байгаагийн улмаас тал хээрийн саарал чонын тоо толгой багасч байна. Тиймээс эдгээр аймагт ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар чоно агнахыг 3 жилийн хугацаагаар хориглосон байна. Энэ хугацаанд агнуурын бүс нутгийн менежментийг сайжруулах, агнуурын бүс нутгийг эзэнтэй болгох, чонын тоо толгойг өсгөх арга хэмжээ авах үүргийг аймгийн Засаг дарга нар хүлээжээ.

2012-2013 онд байгалийн жамаар унасан халиун бугын түүж бэлтгэсэн 30 тонн ясан эврийг гадаадад экспортолжээ. Увс, Завхан, Төв аймгаас бугын ясан эврийн ихэнхийг түүж бэлтгэдэг аж. Уг нь хуулиар жил бүрийн 3 дугаар сарын 20-оос 6 дугаар сарын 10 хүртэл байгалийн жамаар унасан халиун бугын ясан эврийг түүж, худалдахыг хуулиар зөвшөөрдөг байна. Гэхдээ 2014 оны хавар, зуны улирлын эхэн сард хуурайшилт их байх магадлалтай тул ой, ойт хээрийн түймрээс урьдчлан сэргийлэх, хаврын нөхцөлд амьтны байршлийг алдагдуулан үргээхээс сэргийлэх зорилгоор дээрх хугацаанд түүж, худалдахыг түр хязгаарлалаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
585
0 эможи
keyboard_arrow_up