Замын-Үүдэд 29 настай иргэн галт тэрэгт дайруулж амиа алджээ
2018 оны 8 сарын 28
Дорноговь аймгийн Замын-Үүд сумд 29 настай иргэн гал тэрэгт дайруулж амиа алдсан осол болжээ.
Тодруулбал, тус сумын гуравдугаар баг, Замын-Үүд-2 өртөө дээр тус өртөөний холбооны механикч ажилтай, Улаанбаатар хот Хан-уул дүүрэгт суух 29 настай эрэгтэй “Б” нь “ТЗ-ын 1109-р километрийн 2-р зуутад Олон улсын ... дугаар галт тэргэнд дайруулж амиа алдсан байна” гэсэн мэдээллийг наймдугаар сарын 27-ны 10:30 цагт авч хэргийн газарт үзлэг хийж үргэлжлүүлэн шалгаж байна гэж Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
594291
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: