Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 12, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Хөгжлийн бэрхшээлтэй болон дугуйтай иргэдэд саадгүй зорчих боломжийг бүрдүүлж байна

2018 оны 9 сарын 03

Arslan.mn

Дархан-Уул аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 4000 гаруй иргэн байдгаас 60 гаруй тэргэнцэртэй иргэн, 480 гаруй харааны бэрхшээлтэй иргэн байна. Эдгээр хүнд замын хөдөлгөөнд оролцох, нийгмийн харилцаанд ороход тулгамддаг асуудал цөөнгүй.

Тэгвэл төв зам дагуух аж ахуйн нэгж байгууллагуудаар авто зам, явган хүний замын огтлолд дугуйтай болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг саадгүй зорчих, тэдний аюулгүй байдлыг хангах тэмдэг, тэмдэглэгээг сайжруулах, сэргээн засварлуулах ажлыг зохион байгуулж байна. Үүний үр дүнд өнөөдрийн байдлаар Дархан сумын наймдугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй "Сод Монгол", "Петро жамп", "Шунхлай" ШТС-ууд, Магноли дэлгүүр, MBM зочид буудал, Анд авто сервис, 4 дүгээр багийн Голд клаб зэрэг аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд байгууллагынхаа гаднах замын огтлолцлын нэвтрэх хэсгийг зориулалтаар нь засварлажээ.

Наймдугаар сарын нэгнээс эхэлсэн аяныг Дархан сумын ЗДТГ, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Тэргэнцэртэй иргэдийн холбоо зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594478
0 эможи

keyboard_arrow_up