Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 12, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Ажилтныхаа биед халдсан А.Ганзуузайд Өмнөговь аймгийн удирдлагууд ямар хариуцлага тооцох вэ...?

2018 оны 12 сарын 27

Бусдын биед халдсан Өмнөговь аймгийн Төрийн Захиргааны Удирдлагын Хэлтсийн дарга А.Ганзуузайд эрүүгийн хэрэг үүсгэжээ…

Төрийн албан хаагч хүн нэн тэргүүнд хууль зөрчдөггүй байх хэрэгтэй. Гэтэл хууль зөрчиж , тэр ч бүү хэл нэгнийхээ биед халдсан  төрийн албан хаагч эмэгтэй байна. Хэргийг эргэн сануулвал Өмнөговь аймгийн Төрийн Захиргааны Удирдлагын Хэлтсийн дарга А.Ганзуузай нь 14 хоногийн хугацаанд ЗДТГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгчийн албыг хашихдаа  ОНХА-ны ажилтан эмэгтэй биед халдсан байдаг.

Уг хэрэг энэ сарын 22-ны өдөр болсон бөгөөд А.Ганзуузай нь ОНХА-ны ажилтан эмэгтэйг хэл амаар доромжилж, төрийн албан хаагчийн  ёс зүйд баймгүй авир гарган хохирогчийг "п…, авгай” зэрэг үгээр хараан доромжилж байсныг олон гэрч харж, эмэгтэйн бие толгой руу нь цохиж байгаа үйлдэл нь хяналтын камерт бичигдсэн байдаг.

Тэгвэл одоогийн байдлаар А.Ганзуузайг бусдын биед гэмтэл учруулсан гэдгийг нь тогтоож, ЭРҮҮГИЙН ХЭРЭГ үүсгэн шалгаж эхэлжээ. Түүнд зодуулсан ажилтны биеийн байдал сайнгүй, эмнэлэгт хэвтэж байгаа аж.

А.Ганзуузайгийн эл үйлдэл цахим орчинд багагүй шүүмжлэлд өртсөн. Олон хүн бухимдлаа илэрхийж, түүнд хариуцлага тооцохыг шаардсан байдаг. Ямартай ч гэмт хэргийн шинжийг агуулсан түүний үйлдлийг хууль хяналтын байгууллага нь тогтоогоод шалгаж байгаа юм байна.

Уг нь хаана ч адил ЗДТГ-ыг удирдаж буй албан хаагчдад ажлын чиг үүрэг, ёс зүй, сахилга хариуцлага гэж байдаг баймаар. Ямартай ч хууль хяналтын байгууллага бусдын биед халдсан гэдгийг тогтоочихсон, түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Тэгэхээр  ЭРҮҮГИЙН ХЭРЭГТЭН хүн цаашид төрийн албанд ажиллах эсэх нь онцгой анхаарал татаж байна. Түүнчлэн энэ асуудалд орон нутгийн удирдлагууд, тэрдундаа аймгийн Засаг дарга  Н.Наранбаатар,  Засаг даргын орлогч С.Мөнхбаяр, аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Баянмөнх нар ийм ёс зүйн зөрчилтөй хүнийг цаашид ажиллуулах эсэх дээр онцгой анхаарал хандуулах ёстой баймаар.  Гэтэл төрийн албаны сахилга бат, ёс зүйн алдаа гаргасан, эрүү үүсгэгдэн шалгагдаж байгаа Өмнөговь аймгийн Төрийн Захиргааны Удирдлагын Хэлтсийн дарга А.Ганзуузайгийн энэ асуудалд орон нутгийн удирдлагууд өнөөг хүртэл чимээгүй байгаа нь хачирхалтай.

Ер нь манайд дээрх хэрэгтэй ижил төстэй хэрэг байгагүй гардаг.  Нэгэн түүх сөхөж, хэргийг нэхэн сануулахад Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Мандал суман дахь  Улсын нөөцийн салбарын дарга, нэгэн ахмад  ажлын байрандаа архидан согтуурч, албан хаагчаа зодож танхайрсан хэрэг гарсан байдаг. Тэрбээр ажилтнаа зодсон даргыг ОБЕГ, салбар зөвлөлөөрөө тэр даруй анхааралдаа авч, төрийн албан хаагчийн ёс зүйг баримтлаагүй, сахилга бат, хариуцлага алдсан даргыг тэр дор нь ажлаас түтгэлзүүлэх шийдвэр гаргасан байдаг. Түүнчлэн саяхан  Солонгосын нэгэн томоохон компаний захирал ажилтнаа зодсон нь тогтоогдож, Солонгос даяар шүүмжлэлд өртсөн. Тэрбээр хэдхэн хоногийн дараа уг захирал ажилтнаасаа уучлал гуйж халагдах өргөдлөө өгсөн байдаг.

Тэгвэл энэ адил төрийн албаны сахилга бат, ёс зүйн алдаа гаргасан, эрүү үүсгэгдэн шалгагдаж байгаа Өмнөговь аймгийн Төрийн Захиргааны Удирдлагын Хэлтсийн дарга А.Ганзуузайд хариуцлага хүлээлгэх учиртай. Засаг дарга  Н.Наранбаатар,  Засаг даргын орлогч С.Мөнхбаяр, аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Баянмөнх болон бусад удирдлагууд түүнд ямар хариуцлага тооцох вэ? Эрүүгийн хэрэгтэн хүнийг цаашид ажиллуулсаар байх уу…?

Өмнөговь аймгийн Төрийн Захиргааны Удирдлагын Хэлтсийн дарга А.Ганзуузайд хариуцлага тооцохыг шаардсан цахим хэрэглэгчдийн сэтгэгдлийг хүргэе.

АЖИЛТНЫХАА БИЕД ХАЛДСАН А.ГАНЗУУЗАЙД ӨМНӨГОВЬ АЙМГИЙН УДИРДЛАГУУД ЯМАР ХАРИУЦЛАГА ТООЦОХ ВЭ...?

АЖИЛТНЫХАА БИЕД ХАЛДСАН А.ГАНЗУУЗАЙД ӨМНӨГОВЬ АЙМГИЙН УДИРДЛАГУУД ЯМАР ХАРИУЦЛАГА ТООЦОХ ВЭ...?

АЖИЛТНЫХАА БИЕД ХАЛДСАН А.ГАНЗУУЗАЙД ӨМНӨГОВЬ АЙМГИЙН УДИРДЛАГУУД ЯМАР ХАРИУЦЛАГА ТООЦОХ ВЭ...?

АЖИЛТНЫХАА БИЕД ХАЛДСАН А.ГАНЗУУЗАЙД ӨМНӨГОВЬ АЙМГИЙН УДИРДЛАГУУД ЯМАР ХАРИУЦЛАГА ТООЦОХ ВЭ...?

АЖИЛТНЫХАА БИЕД ХАЛДСАН А.ГАНЗУУЗАЙД ӨМНӨГОВЬ АЙМГИЙН УДИРДЛАГУУД ЯМАР ХАРИУЦЛАГА ТООЦОХ ВЭ...?

АЖИЛТНЫХАА БИЕД ХАЛДСАН А.ГАНЗУУЗАЙД ӨМНӨГОВЬ АЙМГИЙН УДИРДЛАГУУД ЯМАР ХАРИУЦЛАГА ТООЦОХ ВЭ...?

АЖИЛТНЫХАА БИЕД ХАЛДСАН А.ГАНЗУУЗАЙД ӨМНӨГОВЬ АЙМГИЙН УДИРДЛАГУУД ЯМАР ХАРИУЦЛАГА ТООЦОХ ВЭ...?

ЭХ СУРВАЛЖ: FACT.MN

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
598668
0 эможи

иргэн
2018-12-27 19:33
энэ бас биеэ тоосон бололтой.шууд хал
keyboard_arrow_up