СЭЛЭНГЭ: Нийтийг хамарсан үйл ажиллагааг түр хориглолоо
2019 оны 12 сарын 11
Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сумын хэмжээнд улирлын чанартай халдварт ханиад томуу, томуу төст өвчин, хурц халдварт салхинцэцэг өвчин ихэсч хүүхдүүд ихээр өвчилж байгаа аж.
Иймээс тус сумын Засаг дарга Т.Гантулга А/362 тоот захирамж гарган нийтийг хамарсан үйл ажиллагааг 2019 оны 12-р сарын 10-ны өдрөөс эхлэн түр хугацаагаар хориглох шийдвэр гаргалаа.
Мөн захирамжид зааснаар хэрэгжилтийг ханган хүүхэд, эцэг, эхчүүдэд мэдээлэл, сэрэмжлүүлэг хүргэн ажиллахыг сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарт үүрэг болгосон байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
611469
0 эможи
Зочин
2019-12-11 23:44
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: