САЙН ЖИШИГ: Хүүхэд нь ханиад хүрсэн бол 5 хоног ЦАЛИНТАЙ ЧӨЛӨӨ олгоно
2019 оны 12 сарын 26
Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч Д.Батлут хүүхэд нь ханиад томуу туссан ажилтандаа тав хүртэлх хоногийн цалинтай чөлөө олгох үүрэг өглөө.
Учир нь Эрдэнэт хотын хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт өндөр байгаа хэдий ч Эрүүл мэндийн сайдын баталсан хөл хорио тогтоох хувь хэмжээнд хүрээгүй байгаа аж.
Иймд 0-5 хүртэлх насны хүүхдээ асарсан эцэг, эхэд эмнэлгийн магадлагааг үндэслэн өөрсдийн байгууллагын санхүүгийн дотоод нөөц бололцоогоороо 5 хүртэлх хоногийн цалинтай чөлөө олгож ажиллахыг ийнхүү үүрэгдсэн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
612014
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: