ХӨВСГӨЛ: Сурагчдын амралтыг 7 хоног сунгалаа
2020 оны 1 сарын 10
Хөвсгөл аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдсэнтэй холбогдуулан сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үйл ажиллагааг 1 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд түр зогсоож, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 2 дугаар улирлын амралтын үргэлжлэх хугацааг мөн 7 хоногоор сунгалаа.
Ирэх 7 хоногт хичээл эхлэх үед хүйтний эрч чангарч уушигны хатгаагаар хүндрэх, дэгдэлт удаан үргэлжлэх эрсдэлтэй тул ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэгийн үйл ажиллагааг аймгийн хэмжээнд 1 дүгээр сарын 20 хүртэл хязгаарлаж, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглож байна гэдгийг Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Х.Ган-Очир мэдээллээ.
Эх сурвалж: montsame.mn
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
612468
0 эможи
Зочин
2020-01-10 14:11
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: