Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 05, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Дорноговь аймагт сүм хийд, шашны байгууллага болон баар, караокенуудыг ХААХ ШИЙДВЭР гаргалаа

2020 оны 2 сарын 14

Arslan.mn

Энэ оны хоёрдугаар сарын 12-нд хуралдсан Дорноговь аймгийн Онцгой комиссын гуравдугаар хурлын шийдвэрийн дагуу аймгийг ирэх гуравдугаар сарын 02-ныг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлээд байна.

Дээрх шийдвэртэй холбогдуулан сүм хийд, шашны байгууллага, караоке, баарны үйл ажиллагааг зогсоож, хүнсний дэлгүүр, супермаркетын согтууруулах ундааг 18:00 цагаас хойш худалдахгүй байхаар боллоо.

Өмнөд хөршид дэгдээд байгаа коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор хүн амын дунд мэдээлэл сурталчилгаа өрнүүлэх, мэргэжлийн байгууллагаас гаргасан эрүүл мэндийн заавар, зөвлөмжийг мөрдөх, иргэний үүрэг хариуцлагыг ухамсарлуулах, хувийн ариун цэврийг сахиж, амны хаалт тогтмол хэрэглэх зэрэг тодорхой үүрэг даалгаврыг ажил хариуцсан байгууллагуудад  өгчээ.

Дорноговьд хоёрдугаар сарын 13-ний байдлаар шинэ коронавирусний халдвар илрээгүй байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
613727
1 эможи

Зочин
2020-02-14 12:15
keyboard_arrow_up