Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 12, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Хамарын хийд рүү явах замын хөдөлгөөнийг гуравдугаар сарын 2-ныг хүртэл ХЯЗГААРЛАЛАА

2020 оны 2 сарын 18

Arslan.mn

Өчигдөр буюу хоёрдугаар сарын 17-нд ОБЕГ-ын дарга Т.Бадрал "Сар шинийн өдрүүдэд УБ хотоос орох гарах хөдөлгөөнийг хязгаарлана, шаардлагатай тохиолдолд хаах арга хэмжээ авна. Орон нутгийн замыг хаах, хязгаарлах эсэхийг аймгуудын онцгой комисс хуралдаж шийдвэрээ гаргана" гэж мэдээлсэн.

Одоогоор Монгол Улсын хэмжээнд зам хаасан, хөдөлгөөн хориглосон, хязгаарласан ямар нэгэн шийдвэр гараагүй.

Увс аймгийн Онцгой комисс хуралдаад сар шинийн өдрүүд буюу хоёрдугаар сарын 21-26-ны хооронд аймгаас орох гарах хөдөлгөөнийг хязгаарлахаар болсон.

Мөн Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын захирамжаар Сайншанд сумаас Хамарын хийд буюу Хан баянзүрх хайрхан луу чиглэсэн хөдөлгөөнийг 3 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл хязгаарласан.

Өнөөдрийн байдлаар орон нутгийн зам хаагдаагүй, зорчигч тээвэрлэлт цагийн хуваарийн дагуу хэвийн явж байна.

Зам хаах, хөдөлгөөн хязгаарлах тухай албан ёсны шийдвэр гарангуут бид цаг тухайд нь мэдээллийг хүргэх бөгөөд иргэд та бүхэн замын болон цаг агаарын нөхцөл байдалтай холбоотой мэдээллийг бодит эх сурвалжаас хүлээн авч байхыг зөвлөж байна.

Эрхэм жолооч, зорчигч та өөрийн болон бусдын эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүйн тулд олон нийтийн газраар явахгүй байх, гэрээс гарахдаа маскаа тогтмол зүүж, ариутгалаа байнга хийхийг анхаарна уу гэж Авто тээврийн Үндэсний төвөөс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613883
0 эможи

Зочин
2020-02-18 23:25
keyboard_arrow_up