СҮХБААТАР: Аймаг, сумын төвөөс гарах, орох хөдөлгөөнийг ХЯЗГААРЛАЛАА
2020 оны 2 сарын 20
Аймгийн Онцгой комиссын 2020 оны хоёрдугаар сарын 20-ны хуралдаанаар тус аймгийн бүх сумдаас гарах болон сумд руу орох авто машины хөдөлгөөнийг 02 дугаар сарын 23-ны 18 цагаас 26-ны өдрийг дуустал хязгаарлахаар боллоо.
Сар шинийн битүүний өдрийн 18 цагаас эхлээд шинийн гуравныг дуустал 13 сумын чиглэлийн авто машины хөдөлгөөнийг хязгаарлав. Харин зайлшгүй шаардлагатай ачаа болон шатахуун тээврийн машиныг хязгаарлахгүй, зохих заавар зөвлөмжийн дагуу нэвтрүүлэх аж.
Мөн Дарьганга сумын нутаг, Алтан овоо, Шилийн богдын чиглэлийн авто машины хөдөлгөөний хоригийг дахин сунгаж, шинийн 15-ныг дуустал буюу 03 дугаар сарын 09 хүртэл хориглолоо.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
613974
0 эможи
Зочин
2020-02-20 19:50
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: