Говь-Алтай аймгийн Засаг даргыг томилтол Ж.Ганбат орлоно
2020 оны 2 сарын 21
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Рэнцэндоржид хариуцлага тооцож, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ.
В.Рэнцэндорж нь ажлын байран дээр архидан согтуурахгүй байх тухай Засгийн газрын тогтоолыг зөрчсөн нь тогтоогдсон. Тийм учраас Засгийн газрын тогтоолыг зөрчсөн гэдэг үндэслэлээр хариуцлага хүлээлгэж байгаа билээ.
Тэгвэл Говь-Алтай аймгийн Засаг даргыг шинээр томилох хүртэл хугацаанд аймгийн Засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлж ажиллахыг Говь-Алтай аймгийн Засаг даргын орлогч Ж.Ганбатад даалгажээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
614035
1 эможи
Зочин
2020-02-21 19:43
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: