Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 12, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

СЭЛЭНГЭ: 81 иргэний ажиглалтын хугацаа дуусч хяналтаас гарчээ

2020 оны 3 сарын 16

Arslan.mn

Сэлэнгэ аймаг дахь Онцгой байдлын газрын орлогч бөгөөд аймгийн Онцгой комиссын нарийн бичгийн дарга, дэд хурандаа Б.Ганхүү 3 дугаар сарын 16-ны өдрийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг өглөө. Сэлэнгэ аймагт өнөөдрийн байдлаар түр тусгаарлагдан ажиглалтад 26 иргэн байгаа бөгөөд эдгээр иргэдийн биеийн байдал хэвийн ямар нэгэн зовуурь илрээгүй байна.

Өнгөрсөн амралтын өдөр 81 иргэний ажиглалтын хугацаа дуусч хяналтаас гарчээ. Эдгээр иргэдийг тусгай зөвшөөрлийн дагуу орон нутаг руу нь буцаах ажлыг аймгийн Онцгой комиссоос зохион байгуулжээ.

Олон улсын автозамын Алтанбулаг боомтоор 58 тээврийн хэрэгслээр 114 монгол, Монгол Улс руу импортлогдож байгаа ачааны автомашины жолооч 54 орос иргэнийг нэвтрүүлжээ. Харин Беларусь улсын 9 иргэнийг буцаасан байна. Хилээр нэвтэрч буй зорчигчдын биеийн халууныг хэмжин, эрүүл мэндийн асуумж авахад өвчлөл бүртгэгдсэн орноос дамжин ирсэн 32 зорчигч байсан аж. Эдгээрийн 10 иргэнийг Алтанбулаг суманд ажиглалтад түр тусгаарлаж, 22 иргэнийг Дархан-Уул аймгийн Онцгой комисст шилжүүлэн өгчээ.

Мөн ОХУ-аас Алтанбулаг боомтоор 03 дугаар сарын 15-ны өдөр Монгол Улсын 24 зорчигч явганаар орж ирсэн байна. Гарах чиглэлд 56 тээврийн хэрэгслээр 24 монгол, 24 гадаад зорчигч гарчээ. Алтанбулаг боомтоор орж, гарч байгаа нийт зорчигчдод COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг тогтмол өгч ажиллаж байна. Харин энэ хугацаанд Сүхбаатар боомтоор орох, гарах чиглэлд галт тэрэг аялаагүй ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614899
0 эможи

keyboard_arrow_up