Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 12, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Хулгайн гэмт хэргүүдийг илрүүлэн шалгаж байна

2020 оны 3 сарын 18

Arslan.mn

Өнгөрсөн оны 12 дугаар сард Сайнцагаан суманд Prius-20 маркийн таван автомашины нүүрсэн янданг хулгайлсан хэрэг гарсан төдийгүй он гарсаар хоёр ч удаагийн орон байрны хулгайн гэмт хэрэг бүртгэгдсэн.

Энэхүү хэргийг үйлдсэн гэмт этгээдүүдийг илрүүлэн шалгаж байгаагаа Дундговь аймгийн Цагдаагийн газраас мэдээллээ.   

Тодруулбал, Сайнцагаан сумын долдугаар багийн нутаг дэвсгэрт өнгөрсөн оны 12 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө гарсан Prius-20 маркийн 5 автомашины нүүрсэн янданг хулгайлсан гэмт хэргийг Дархан-Уул аймгийн харъяат 23 настай Н, 25 настай Г, Улаанбаатар хотын харъяат 28 настай Б нар бүлэглэн үйлдсэн болохыг тус цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Харин энэ оны хоёрдугаар сарын 13-14, гуравдугаар сарын 3-4-нд шилжих шөнө Сайнцагаан сумын 5, 6 дугаар багийн нутагт дэвсгэрт иргэдийн орон байранд хууль бусаар нэвтэрч мөнгөн эдлэл, хөөрөг зэрэг эд зүйлс хулгайлсан гэмт хэргийг Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн харъяат Б, Т, Б нар бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглаж үйлдсэн болохыг тус цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид мөн илрүүлэн шалгаж байгаа ажээ.

Тиймээс орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн газраас анхааруулж байгаагаа мэдэгдсэн юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614982
0 эможи

keyboard_arrow_up