Гэрийн тусгаарлалтад шилжсэн иргэдэд өдрийн 3 удаа хяналт тавьж ажиллана
2020 оны 3 сарын 31
2020 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс 26-ны өдрийн хооронд Цагааннуур боомтоор хил нэвтэрч ирсэн иргэдийг тусгаарлан, ажиглах байрнаас гэрийн тусгаарлалтад шилжиж байгаатай холбогдуулан аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Онцгой байдлын газрын албан хаагчид хамтран өдрийн 3 удаа хяналт тавьж, гэрээс гарахгүй, өөрийгөө гэрт тусгаарлах тухай зөвлөгөө өгч ажиллаж байна.
Иймд гэртээ тусгаарлагдсан иргэд биеийн халуунаа өөрөө өдөрт 3 удаа хэмжиж харьяалах сум, Өрхийн эрүүл мэндийн төвийн эмчид утсаар болон цахимаар холбогдохыг мөн гэрээс гарахгүй, хөдөлгөөний хийхгүй, зочин урихгүй байхыг МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗРААС АНХААРУУЛЖ байна.
Эх сурвалж: Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газар
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
615478
0 эможи