Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 04, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Завханд нэг өдөр, шөнийн дотор цас, бороо, мөндөр холилдон орлоо

2020 оны 6 сарын 08

Arslan.mn

Завхан аймагт энэ сарын 6-наас 7-нд шилжих шөнө “Завхан бороо” экспедиц долоо дахь удаагийн ажиллагаагаа амжилттай хийсэн тухай аймгийн Ус цаг уур орчин шинжилгээний төвөөс мэдээлэв.

Тодруулбал, “Завхан бороо” экспедиц  энэ жилийн долоо дахь удаагийнхаа үүлэнд зориудаар нөлөөлөх ажиллагааг говийн чиглэлд явуулсан байна. Үүлэнд нөлөөлж хур тунадас нэмэгдүүлснээр 6-р сарын 6-7-ны өдрүүдэд Завханы ихэнх нутгаар 0,0-10,0 мм хур тунадас оржээ. Хамгийн их нь Идэр суманд 10,0 мм, Яруу суманд 6,0мм орсон байна. Харин говийн бүсийн сумд болох Завханмандал, Сантмаргазад 5.0 мм, Эрдэнэхайрхан суманд 4.0 мм-ийн цас болон аадар бороо, мөндөр оржээ. Хур тунадас нэмэгдүүлснээр цасан бүрхүүл тогтож цасны зузаан 5-14 см байна хэмээн мэдээлэл өглөө.

Ташрамд зуны сар гарчихаад байхад Завхан аймгийн нийт нутгаар хур тунадас орж нэг өдөр бороо, цас, мөндөр холилдон орсон үзэгдэл нь “шар тос” боллоо хэмээн бэлгэшээж буй иргэд цахим орчинд сэтгэгдлээ үлдээжээ.  

Arslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: montsame.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
5
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
2
angry an post
617634
12 эможи

Зочин
2020-06-08 10:40
keyboard_arrow_up