Ховд аймгийн Жаргалант, Цэцэг сум руу гарах, орох хөдөлгөөнийг ХЯЗГААРЛАВ
2020 оны 6 сарын 30
Тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол гарсантай холбогдуулан Ховд аймгийн Жаргалант, Цэцэг сумдын нутаг дэвсгэрээс гарах орох зорчих хөдөлгөөнийг өчигдрийн 22:00 цагаас эхлэн тодорхойгүй хугацаагаар хязгаарлажээ.
Мөн Жаргалант, Цэцэг сумдад хяналтын пост ажиллуулж, үйл ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгожээ.
Тодруулбал тус аймгийн Цэцэг сумын Баян-Овоо багийн иргэн 27 настай эрэгтэй Г... тарваган тахлаар өвчилсөн нь урьдчилсан шинжилгээгээр тодорхойлогджээ. Тус иргэний шинжилгээний дээж сорьцыг Зоонозын өвчин судлалын үндэсний төвд илгээсэн бөгөөд албан ёсны баталгаат хариу өнөө орой гарах юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
2
618258
3 эможи
Зочин
2020-06-30 11:42
Зочин
2020-06-30 08:59
Ховдоос хотод ирэх шаардлагатай өчнөөн олон хүний ажил алсан балай юмнууд, турж үхэх гэж байгаа юм шиг амьтан алж идэж байдаг ямар балай завхарсан юм бэ
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: