Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 05, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

​СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэнтийд аялж явсан 12 хүний гурав нь голын усанд живж, энджээ

2020 оны 6 сарын 30

Arslan.mn

Хэнтий аймгийн Баянмөнх сумын Баянбулаг багийн “Жаргалант” гэдэг газар аймгийн Бор-Өндөр сумын харьяат 12 хүн аялж явснаас иргэн 32 настай эрэгтэй Г, 31 настай эрэгтэй М, 20 настай эрэгтэй М нар “Хэрлэн” голын усанд осолдсон тухай дуудлагыг хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр анги, Үндэсний аврах бригад, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн өчигдөр /06.29/ 16:00 цагт Хэрлэн голын “Жаргалант” гэдэг газраас зүүн зүгт 6 км-т “Жаргалангийн зүүн үзүүр” гэдэг газрын голын салаанаас иргэн М-ын цогцсыг олжээ.

Аврагчид завьтай 70 км-т урсаж, 2-3 метрийн гүнд 9 удаа шумбалт хийж, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул эрэн хайх ажиллагааг мөн өдрийн 21:00 цагт түр зогсоосон. Өнөөдөр /06.30/-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлээд байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
13
ouch an post
3
confuse an post
2
angry an post
1
618269
20 эможи

Зочин
2020-06-30 19:30
Зочин
2020-06-30 11:43
Зочин
2020-06-30 10:47
Гол ус бузарлаж , мал болтлоо согтоцгоож , байгаль орчноо хогоор дүүргэж , эцэст нь энэ .
keyboard_arrow_up