Увс аймагт ХӨЛ ХОРИО тогтоожээ
2020 оны 11 сарын 11
Увс аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Увс аймгийн хэмжээнд 2020 оны 11-р сарын 14-нийг хүртэл сургууль цэцэрлэг, коллеж, их дээд сургууль үйл ажиллагааг зогсоолоо.
Түүнчлэн олон нийтийг хамарсан бүх төрлийн үйл ажиллагаа, сургалт семинар, хурал зөвлөгөөн болон барааны зах, бар, караоке, PC тоглоомын газруудыг түр хугацаанд хаах шийдвэрийг гаргасан байна.
Шаардлагагүй бол олон нийтийн газраар явахгүй байхыг анхаарууллаа.
Коронавирусийн халдвар илэрсэн тээврийн жолооч эхнэрийн хамт энэ сарын 8-нд "UB palace"-т тоглолт үзсэн байна. Тус тоглолтыг Увс аймгийн Тэс сумын иргэд үзсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд орон нутаг руугаа буцсан байж магадгүй тул тандалт хийхээр болжээ.
Эх сурвалж: Увс аймгийн Онцгой комисс
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
621056
1 эможи
Зочин
2020-11-11 12:59
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: