ДОРНОГОВЬ: Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргалаа
2020 оны 11 сарын 11
Дорноговь аймгийн Засаг даргын захирамжаар Замын-Үүд сумаас импортын бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэж байгаа автомашинаас бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 11 дүгээр сарын 11-ний өдрийн 20.00 цагаас эхлэн түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргалаа.
Учир нь корона вируст халдварын батлагдсан тохиолдлын нэгдүгээр хавьтлын хоёр хүн Замын-Үүдэд тусгаарлагдсан бөгөөд PCR шинжилгээний хариуг гарах хүртэлх хугацаанд дээрх шийдвэрийг гаргажээ. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгосон байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
621076
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: