Хүнс ачсан хоёр автобусаар 10 гаруй иргэнийг Ховд аймагруу нэвтрүүлэх гэж байгаад баригджээ Хүнс ачсан хоёр автобусаар 10 гаруй иргэнийг Ховд аймагруу нэвтрүүлэх гэж байгаад баригджээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 21, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Хүнс ачсан хоёр автобусаар 10 гаруй иргэнийг Ховд аймагруу нэвтрүүлэх гэж байгаад баригджээ

2020 оны 11 сарын 16

Хүнс ачсан автобусанд 10 гаруй иргэн байжээ

Монгол Улс дотооддоо коронавирусийн халдвар тархсантай холбоотойгоор хатуу хөл хорионы дэглэмд шилжсэн. Тодруулбал, арванхоёрдугаар сарын 1 хүртэл Улаанбаатарт хөл хорио тогтоож, Улаанбаатараас гарах хөдөлгөөнийг хаагаад байгаа юм. 

Үүнтэй холбогдуулан Улаанбаатарт түр ирээд гацсан иргэдэд асуудал тулгараад байгаа билээ. Харин УОК-ын зүгээс "Дотоодод тархсан халдваруудын дам болон ойрын хавьтлуудыг бүрэн тогтоож дуусаагүй тул одоогоор хотоос гаргах боломжгүй" гэсэн юм. 

Үүнтэй холбогдуулан хотод гацсан иргэд Улаанбаатараас гарах гэж хууль зөрчсөн үйлдэл гаргаж байна. Тодруулбал, Улаанбаатараас Ховд аймаг руу хүнсний зүйл тээвэрлэсэн гэх хоёр автобусанд арав гаруй хүнийг нууцаар тээвэрлэн, Ховд аймгийн Бичигтийн боомтод очсон зөрчлийг өчигдөр (2020.11.15) khovd.mn мэдээлжээ.

Дээрх иргэдийг Ховд аймгийн Дарви сумаас цагдаагийн хяналт дор Жаргалт сум руу хүргэн, тус сумын Цамбагарав багийн Цагаан уул сувиллын газарт тусгаарлаж, Covid-19 илрүүлэх PCR шинжилгээ авч ажиллаж буй юм байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
4
621188
7 эможи

Зочин
2020-11-16 14:23
keyboard_arrow_up