ШУУРХАЙ: Эрдэнэтэд хэд хэдэн сэжигтэй тохиолдол илэрсэн тул хөдөлгөөнийг ХЯЗГААРЛАЛАА
2020 оны 11 сарын 19
Орхон аймгийн Онцгой комисс цахимаар хуралдаж байна. Аймгийн хэмжээнд бүх нийтийн хөл хорио тогтоожээ.
Орхон аймагт сүүлийн 3 хоногийн хугацаанд 1600 иргэнээс авсан COVID19 вирусын түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад сэжигтэй хэд хэдэн тохиолдол гарч байгаа тул аймгийн нийт ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд хорио цээрийн дэглэмээ чанд сахин биелүүлэхийг Орхон аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.
Дархан-Уул аймагт батлагдсан тохиолдлын ойрын хавьтал манай аймагт байгаа тул бид өгөгдсөн маршрутын дагуу тандалт судалгааг хийж ажиллаж байна гэдгийг Орхон аймгий Засаг дарга С.Батжаргал хэлэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
621312
0 эможи
Зочин
2020-11-19 11:47
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: