Хөвсгөл аймгийн гурван суманд ТЭГ ЗОГСОЛТ хийлээ Хөвсгөл аймгийн гурван суманд ТЭГ ЗОГСОЛТ хийлээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Хөвсгөл аймгийн гурван суманд ТЭГ ЗОГСОЛТ хийлээ

2020 оны 11 сарын 19

ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN

Хөвсгөл аймгийн Шуурхай штабаас өнөөдөр /2020.11.19/ мэдээлэл хийлээ.

Эрүүл мэндийн газрын дарга М.Үүрийнбаяр:

-Говьсүмбэр аймагт Covid-19-ийн халдвар авсан нэг хүний ойрын хавьтал болсон иргэн Хөвсгөл аймагт хөдөлгөөнд оролцсон байна. Одоо Ханх суманд очсон байгаа. Энэ хүн сайн дурын үндсэн дээр шинжилгээ өгсөн байсан. Өчигдөр шөнө бид хавьтал болсон иргэнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийсэн. Түргэвчилсэн оношлуураар өнгөрсөн шөнө шинжилгээ хийхэд сөрөг гарсан. Баталгаажуулсан хариуг гаргахын тулд ХӨСҮТ-рүү сорьцыг тээвэрлэсэн. 
 

Аймгийн Цагдаагийн газрын дарга н.Дашням:

Улс даяар бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн. Үүний дагуу Хөвсгөл аймаг болон Мөрөн суманд тээврийн хэрэгсэл, явган зорчигчдын хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа. Цэрэг, цагдаагийн газрын жижүүр, Шуурхай штаб иргэдийн санал хүсэлтийн дагуу хариу өгч ажиллаж байна. Цагдаагийн газраас 79 иргэнд хуулийн дагуу хөл хорионы дэглэм зөрчсөн гэж хариуцлага тооцсон. Замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн 15 хувьд тусгай зөвшөөрөл олгож байгаа. Одоогийн байдлаар 32 пост дээр 86 төрийн албан хаагч ажиллаж байна. Цаашид нөхцөл байдал хүндэрвэл постын тоог нэмж, 100 орчим постыг гаргахаар төлөвлөсөн. Аймаг дотроо зорчих хүсэлтийг судалж, зөвшөөрлийг нь тодорхой хязгаартайгаар олгоно.

Өглөө аймгийн Шуурхай штаб хуралдаж, Ханх, Хатгал, Бүрэнтогтох сум чиглэлийн гарах хөдөлгөөнд тэг зогсолт хийлээ. Тиймээс энэ чиглэлд ажиллаж, амьдарч байгаа иргэд Аймгийн онцгой комиссоос шийдвэр гартал хүлээцтэй хандана уу. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621342
1 эможи

keyboard_arrow_up