БАЯН-ӨЛГИЙ: Ресторан, кафе, зоогийн газрын үйл ажиллагааг түр зогсоов
2020 оны 11 сарын 19
Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан өнөөдөр 939 тоот захирамж гаргаж, аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг кафе, ресторан, зоогийн газрын үйл ажиллагааг түр зогсоох шийдвэр гаргалаа.
Манай улсын хэмжээнд "Ковид-19" цар тахлын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан ийнхүү урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах арга хэмжээ авсан байна.
Уг шийдвэр өнөөдөр /2020.11.19/ оройн 18:00 цагаас эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөнө.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
621356
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: