С.Батжаргал: 13 хүний ойрын хавьтал болох нийт 180 хүнд шинжилгээ хийхэд хариу нь СӨРӨГ гарсан С.Батжаргал: 13 хүний ойрын хавьтал болох нийт 180 хүнд шинжилгээ хийхэд хариу нь СӨРӨГ гарсан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Ням
Өнөөдөр

Arslan.mn

С.Батжаргал: 13 хүний ойрын хавьтал болох нийт 180 хүнд шинжилгээ хийхэд хариу нь СӨРӨГ гарсан

2020 оны 11 сарын 19

Arslan.mn

Орхон аймгийн онцгой комисс хуралдаж байна.

Аймгийн Засаг дарга С.Батжаргал: Нийт батлагдсан тохиолдлын 13 хүний ойрын хавьтал болох нийт 180 хүнд шинжилгээ хийж хариу сөрөг гарсан байгаа. Халдвар авсан 13 хүн дотор Эрдэнэт үйлдвэрт ажилладаг хүн байхгүй. Хэдийгээр ойрын хавьтлуудаас халдвар илрээгүй байгаа ч гэрийн тусгаарлалтад 14 хоног байлгана. Цаашлаад 21 хоног гэрийн тусгаарлалтад байлгах болно.

Дархан, Сэлэнгэ, Орхон аймгуудад гарсан тохиолдлуудын голомтыг төмөр замаас халдсан голомт байна гэж үзэж байгаа. Тийм учраас төмөр замын ажилчдыг нэг бүрчлэн шинжилгээ өгүүлэх ажилд онцгой анхаарч байна. Орхон аймгийн хамгийн анхны тохиолдол болох иргэн Г-тэй холбоотой бүх тандалт судалгааг хийж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621360
1 эможи

keyboard_arrow_up